Италийн Венис хот

Written By Unknown on Monday, August 6, 2012 | 9:15 AM


Дэлхийн жуулчдын очих дуртай газрын нэг бол яах аргагүй италийн баруун хэсэгт байрлах Венис хот юм. Тус хот нь 271.500 хүн амтай бөгөөд Италийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг. Заримдаа Усан хот, харин заримдаа Гэрлэн хот гэж ч нэрлэгддэг.
Хэдэн зуун арал хиллэдэг цэг дээр, нам дор шаварлаг хөрсөн дээр Венис хотыг бүтээн босгоно гэдэг чадвар сорьсон явдал байлаа. Тухайн үеийн оршин суугчид  хотыг барихад ихээхэн хүчин чармайлт гаргасан бөгөөд өнөөгийн гайхамшигт Венис хотыг бүтээн босгож чаджээ. 



Нягтаршил ихтэй, авсаархан Венис нь тийм ч олон автомашины зогсоол, цэцэрлэгт хүрээлэн байхгүй боловч жуулчдын очих дуртай түүхийн дурсгалт газрууд музей зэргээр баялаг юм. Эдгээр музейд Венис хотын түүхийн турш дахь өөрчлөлт, бүтээн босголт зэрэг байдаг байна. За ингээд Венис хотыг дээрээс нь харцгаая.








Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved