Нүүр » » TIME сэтгүүлийн гэрэл зурагнуудаас

TIME сэтгүүлийн гэрэл зурагнуудаас

Written By Unknown on Monday, August 6, 2012 | 9:12 AM

Өнгөрсөн 7 дугаар сарын 22-оос 29-ний хооронд болж өнгөрсөн үйл явдлын гэрэл зурагнуудаас TIME сэтгүүл шилдгийг нь шалгаруулан нийтэлсэн байна.


 1.       2011 оны 7 дугаар сарын 25. Норвегид болсон алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хохирогчдод зориулж нийслэл Осло хотын танхимын урд талбайд 150 мянган хүн цуглаж, цэцэг өргөж байгаа нь.


2.       2011 оны 7 дугаар сарын 23. Хойд Кенийн Дадааб дүрвэгсдийн лагерьт ясан хэдрэг болсон үхэр нөмөр газар бараадаж байгаа нь.




3.       2011 оны 7 дугаар сарын 24. ОХУ-ын нийслэл Москва хотын үзэсгэлэнгийн төв дэх “Хүмүүсийн нөхөрлөл” усан оргилуурт хүмүүс сэрүүцэж байгаа нь.


4.       2011 оны 7 дугаар сарын 22. Ливийн ерөнхийлөгч Муаммар Гаддафийн аварга том зургийг Триполи хотын төв болох Ногоон талбайд байрлуулж байгаа нь.


5.       2011 оны 7 дугаар сарын 23. Бямба гаригт Египетийн Каир хотод Аббасияах хэсэгт зэвсэглэсэн хүмүүс үймээн дэгдээж, машин шатааж байгаа хэсэг. Хутга, цохиураар зэвсэглэсэн бүлэг этгээд босогчдыг уриалан Египетийн цэргийн төв байр луу дайрахыг завджээ. Энэ үеэр хаа сайгүй гал гарч, олон хүн шархаджээ.
  



6.       2011 оны 7 дугаар сарын 29. Зүүн Украйнын Луганск дүүрэгт байрлах Суходольская-Восточная нүүрсний уурхайд нэгэн уурхайчин амрахаар завсарлаж байгаа нь. Албаны хүмүүсийн мэдээлснээр, тус уурхайд тэсрэлт болсны дараа 18 уурхайчин амиа алдаж, 20 хүн сураггүй болж байсан билээ.



7.       2011 оны 7 дугаар сарын 29. Крет арлын Ретимнод Криа Врисси тосгоны ойролцоох ойд гарсан түймрийг хоёр хүн унтрааж байгаа нь.




8.       2011 оны 7 дугаар сарын 24. Хойд Кени улсын Фунангумби тосгонд эдгээр хүмүүс ган гачигт нэрвэгдсэн хүмүүст тарааж өгөхөөр малын мах янзалж байгаа нь. Нядалсан хонь, ямаануудыг өргөстэй модонд дүүжилж, томоохон наадамд хэрэглэхээр бэлтгэж байгаа нь энэ. Гэвч энд ямар ч үдэшлэг, хурим найр аль аль нь байхгүй. Тосгоныхон ган гачигт нэрвэгдсэнээс болж нэгэнтээ үхэх нь тодорхой болсон эдгээр малыг ийнхүү нядалж байгаа ажээ.



9.       2011 оны 7 дугаар сарын 25. Иракийн Багдад хотын ядуухан дүүрэгт цахилгаан үүсгүүрийг хуримтлуулахаар нэг байшинд л гэхэд зуу гаруй цахилгааны хайрцаг холбожээ. Цахилгааны гачигдлаас болж тус улсад олон олон хоногийн хэлхэн цагт л цахилгаан хэрэглэж байна. 



10.   2011 оны 7 дугаар сарын 27. Төв Америкийн цагаачид Мексикийн хойд хэсэг рүү явж буй галт тэргийг хүлээн Чиапасийн Арриагад ачааны галт тэргэн дээр зогсож байгаа гэрэл зураг.



11.   2011 оны 7 дугаар сарын 22. Сана’ад Баасан гаригийн мөргөлийн дараа Иемений ерөнхийлөгч Али Абдула Салехийг дэмжигчид түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж, тугны шон дээр гарсан нь.


12.   2011 оны 7 дугаар сарын 23. Жакартагийн Ценгкаренгад байдаг Рава Буаяа буудал дээрх цахилгаан галт тэрэгний зам дээр Индонезчууд хэвтсэн байна. Энэхүү аюултай эмчилгээ нь эрүүл мэндэд ашиг тустай, өвчнийг илааршуулдаг хэмээн нутгийн оршин суугчид итгэдэг ажээ.


13.   2011 оны 7 дугаар сарын 25. Норвегийн алан хядагчийн гарт амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж Осло хотын ордны урдах талбайд цугласан хүмүүс сарнайн жагсаал хийсэн байна.


14.   2011 оны 7 дугаар сарын 24. Нэг жилийн өмнө баруун Германы Дуйсбург хотод Хайрын жагсаал хийх үеэр 21 хүн амиа алдсан Туннелийн ханан дээр зурсан сүүдэр зурагны өмнө лаа асаажээ. Техно хөгжмийн наадам болсон энэ үеэр нарийн туннелиэс гарч чадалгүй 21 хүн нас барж, 500 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэр цагаас хойш яг нэг жил өнгөрч байгаа юм.


15.   2011 оны 7 дугаар сарын 22. Вашингтон хотын Капитол Скайлайн зочид буудлын усан санд сэлж байгаа хүмүүсийн гэрэл зураг.


16.   2011 оны 7 дугаар сарын 23. Японы Осака хотын Тенножи амьтны хүрээлэнд алимтай сав барьсан 6 настай цагаан баавгай Гого. Түүнийг цагаан баавгайн өсгөх хөтөлбөрийн дагуу төв Японы Хамамацу амьтны хүрээлэнгээс зөөвөрлөн авчирч тэжээж буй нь энэ ажээ.


17.   2011 оны 7 дугаар сарын 22. Иракийн Багдад хотноо халуунаас халширсан хүүхэд, залуус усанд сэрүүцэж байгаа гэрэл зураг.




18.   2011 оны 7 дугаар сарын 26. Лондон хотод өглөө эрт нисэхээр бэлдэж буй агаарын бөмбөлөг. 2012 оны Олимпийг угтаж the Greater London Authority, Лондонгийн Тэнгэр найрал хөгжим болон Лондонгийн Олон улсын наадмын театрын 30 жилийн ойд хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд нийт долоон бөмбөлөг хөөргөжээ.


19.   2011 оны долдугаар сарын 26. Өмнөд Африкийн Дурбанаас хойш 60 км-т далайн давалгаа усан онгоцыг хөмрөн авч буй гэрэл зураг.


20.   2011 оны 7 дугаар сарын 26. Энэтхэгийн үерт автсан Алхабадад, нэгэн гэгээнтэн усанд живсэн оромжоо нүүлгэж байгаа нь.


21.   2011 оны 7 дугаар сарын 25. Кашмирийн нийслэл Сринагар хотод ханан дээгүүр машин, мотоциклоор явдаг “Үхлийн худаг” нэртэй орлон тоглогчдын сонирхолтой үзүүлбэр болжээ.


22.   2011 оны 7 дугаар сарын 25. Израйлийн өмнөд нутагт орших Тзелим дэх баазад хийсэн байлдааны дасгал, сургуулилтанд Бедоуиноос ирсэн Израйл цэргүүд оролцжээ.


23.   2011 оны 7 дугаар сарын 27. Бухарестын Румин үндэстнүүд голдуу оршин суудаг энэ хэсэгт залуу хүү спортын арга хэмжээг сонирхож байгаа нь.


24.   2011 оны 7 дугаар сарын 27. Сринагарт нэгэн Кашмир наймаачин ширээн дээр хямдхан бугуйн цагнуудыг дэлгэн тавьжээ. Түүний хэлснээр, бугуйн цагнууд 50-300 рупигээр (1-6 ам.доллар) зарагдаж байгаа гэнэ.


25.   2011 оны 7 дугаар сарын 25. Хятадын оршин суугчид Янгце голд зуны аагим халуунаас зугтан сэрүүцэж байгаа нь. 



Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved