Дэлхийн сүйрэл ойртсоор...

Written By Unknown on Sunday, August 5, 2012 | 8:41 PM


Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ хүн төрөлхтнийг сэрэмжлүүлсэн байна. BBC агентлагийн мэдээлснээр дэлхий дээр удахгүй байгалийн эрс тэс үзэгдэл олонтаа нүүрлэх аж. Эх дэлхийд хандах хүний буруу үйл ажиллагааны улмаас тохиолдох гамшгийн давтамж улам бүр нэмэгдсэнийг тус байгууллагын мэргэжилтнүүд тогтоожээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэргэжилтэн Фатих Бирол “Дэлхийг сүйрэлд дагуулах хүчин зүйл өдрөөс өдөр нэмэгдсээр байна. Аж үйлдвэрлэгч орнууд агаар мандалд асар их хэмжээний хорт бодис цацаж, дэлхийн дулаарал үүсгэж буй яриа улиг болжээ. Дэлхийд галав юүлэхэд хүргэх өөр нэгэн хувилбарыг дэвшүүлж байна. Хүмүүс эрчим хүч, аж үйлдвэрээ дэмжихийн тулд ашигт малтмал руу улангасан дайрах болсон. Газрын хөрсөн доорх нөөц баялгаа шавхаж буй нь эмгэнэлт байдалд хүргэх гол шалтгаан болно. Ашигт малтмалын нөөц газар дор байх ёстой юм. Хэрэв хүмүүс энэ нөөцийг шавхаад дуусвал экологийн тэнцвэрт байдал алдагдах учиртай. Хэрэв хүн төрөлхтөн эх дэлхийгээ сэндийчихээ яг одоо зогсоохгүй бол таван жилийн дараа гамшиг нүүрлэнэ” хэмээжээ.
























Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved