Нэг - Түүнд эдгээр бэлэгнүүдээс аль нэгээр нь сюрприз барь.
Хоёр - Түүний амаа ангайж, гайхширахыг нь харж хэсэг сэтгэлээ баясга.
Гурав-Дараагийн алхам ойлгомжтой тийм үү?
1. Дотуур хувцас-Эрчүүдийн сэрлийг хөдөлгөх супер бэлэг бол эмэгтэй хүний тачаангуй дотуур хувцас юм. Учир нь эрчүүд зэрлэг амьтны хээтэй хөхний даруулга юм уу, час улаан өнгийн танга хармагцаа шууд хайртыгаа үүнийг өмсчихсөн байгаагаар төсөөлж эхэлдэг юм. Тиймээс л тэд хааяа VS-ын дэлгүүрийн өмнө гацчихдаг байх. Та хайртдаа гоёмсог хайрцганд, хөвөн эсвэл өдний дунд тавьж боосон хос юм уу дан дотуур хувцас бэлэглээрэй.
2. Захидал бичих-Гол нь сахилгагүй үгтэй. “Сайн уу хонгор минь, чамдаа би маш их хайртай” гэж байнга хэлдэг үгээ бичихийн оронд “Өнөөдөр би чамайг жаргаамаар байна” гэж бичээд, хаяглан нүдэнд нь харагдахуйц газар тавиарай.
3. Зангиа, өсгийтэй гуталнаас өөр юу ч өмсөхгүй байх-“Хөөрхөн хүүхэн” кинон дээр Жулия Робертсын Ричард Гирд барьдаг халуу шатмаар бэлгийг санаж байна уу? Та ч бас үүнийг туршиж үзэхэд юу нь болохгүй байх билээ. Хайртыгаа ядарч ядарч ажлаасаа ирэхэд нь хоолныхоо ширээний хойно хүзүүндээ зангианаас өөр юу ч өмсөлгүй сууж байгаарай.
4. Өөрийнхөө нүцгэн зургийг авч илгээх-Хэрэв таны хайрт хол газар ажилладаг бол та харилцааныхаа гал халуун байдлыг сэргээсэн бэлэг явуулахыг зөвлөж байна. Та бяцхан эротик үзүүлбэртэй бичлэгээ юм уу, нүцгэн зургаа түүн лүү илгээгээрэй.
5. Утсан секс-“Hot line baby!” Хэрэв та хоёр одоохондоо бие биенээсээ тусдаа газар амьдарч байгаа бол та түүнтэй утсан секс хийгээд үзээрэй. Ваннан дотроо хэвтэж байгаад залгавал бүр ч янзтай. “Би яг одоо хөөсөн дунд нүв нүцгэн биеэ угааж байна” гэж хэлэхэд түүний фантаз яаж хөөрөхийг төсөөлж байна уу?
6. Камасутра-Түүнд үүгээр бэлэг барьчихаад, эртний хосуудын сексийн байрлалыг хамтдаа туршиж үзээрэй.
7. Халуухан сувилагчийн дүрд хувилах-Эсвэл гэрийн үйлчлэгч ч болсон болно. Тэдний өмсгөлийг та секс шопуудаас аваад, нэг өдрийн турш гэртээ тэр хувцастайгаа өнжөөрэй. Ингэвэл ганцхан хоногийн дотор ямар олон дурсамж үлдээнэ гээч.
8. Ажил дээр нь очих-Гэхдээ гадуураа цув, эсвэл пальтоноосоо өөр юу ч өмсөөгүй байвал сайнсан. Эхлээд сайхан хоол хийж түүнд аваачиж өгөөд, дараа нь машин луугаа дагуулан “амжуулаад авах” боломж бий. Гайхширч гүйцсэн хайрт тань амьдралынхаа туршид энэ бэлгийг мартахгүй.
9. Хамгаалалт-Ягаан, фосфортой, товруутай гээд аль ч төрлөөс нь байж болно. Гэхдээ энэ бэлгээ түүнд нууцаар өгөөрэй. Чихэнд нь аяархнаар “Надад чамд өгөх нэг юм байна” гэж хэлж байгаад гарт нь атгуулвал тэр бүхнийг ойлгох болно.
10. Хамтдаа спад орох-Хамтдаа массажинд орж, бие биендээ шавраар массаж хийж өгөөрэй. Зөвхөн тэр ч биш, та ч бас үүнээс таашаал авах боломжтой.
0 comments:
Сэтгэгдэл бичих