Циркийн жижигхэн хаалгаар чихэлдэн орцгоох, нэг гартаа цэцэг, нөгөө гартаа тасалбар барьсан хүмүүс. Хонгилоор хаа нэг нааш цааш алхах эрхэмсэг хатагтай ноёд, чамин бүсгүйчүүд, хотын залуус.
Хойно урдгүй бие биедээ тоо хэлэн шивнэлдэх охид. Бодвол дэмжиж байгаа оролцогчийнхоо хувийн дугаарыг хэлэлцэж байгаа бололтой. Тэд бүгд олон улсын тавцан дээр Монголын нэрийг дуурсгах гоо бүсгүйг харахаар цуглажээ.
Энэ жилийн “Miss Mongolia” тэмцээний эхний шатууд реалити шоу хэлбэрээр явагдсан болоод ч тэр үү, урьд урьдын жилүүдийхээс илүү сүр дуулиантай, өргөн цар хүрээтэй болж чадсан нь танхимд суусан үзэгчдийн сэтгэл догдлолоос мэдрэгдэж байлаа. Урдхан талд, шүүгчдийн суудал дээр 2004 оны Мисс Ч.Содтуяа, Азийн Топ модел Д.Болормаа, зэрэг хүндтэй бүсгүйчүүд заларсан байв. Мөн хажууханд 2009 оны Мисс Х.Бадамгэрэл, 2010 оны Мисс Б.Бадамцэцэг нар, түүнчлэн “Сонсголын бэрхшээлтэй Мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн гоо бүсгүйчүүд суусан нь эрэгтэй байтугай эмэгтэй хүн эргэн тойрондоо нүд алдмаар үзэсгэлэнтэй байлаа.
Тэмцээн шилдэг 16 оролцогчийн загварын үзүүлбрээр эхэллээ. Дараа нь “...Орчлонгийн сайхан хүүхнүүд Ээжийн ээжийн ээжүүд” хэмээн дуучин МУГЖ Г.Эрдэнэбат тайзан дээр эмэгтэй хүнийг магтан дуулж, “Voice” группынхан “Voice of Mongolia” дуугаараа ая барьж дуусмагц тоорын ягаан өнгөтэй хормой, нилдээ гялалзсан энгэр бүхий үдшийн даашинзаар гоёсон нэг дугаартай оролцогч И.Төгсөө гарч ирсэн нь үзэгчдийн анхаарлыг аргагүй татав. Гоёлын даашинзны үзүүлбэр эхэлжээ. Дандаа “Swarowski”-гийн шигтгээгээр нямбайлан чимсэн, нарийн урлал бүхий даашинзнуудыг Монголын хацар гоо охидын төлөөлөл болсон 16 бүсгүйчүүдэд нэг нэгээрээ үзүүлэв. Тэд бүгд хараа булаам, гэрэлтэж байлаа. Үзэгчид өөрсдийн дэмжиж буй оролцогчоо тайзан дээр гарч ирмэгц чангаар алга ташин, шүгэлдэж, нэрийг нь дуудаж орилцгоож байв.
Эгнэж зогссон оролцогчдын инээмсэглэлийн дээр, даашинзнуудынх нь гэрэл ойлгосон шигтгээнүүдэд бүр “гялбаж гүйцээд” байтал хөтлөгч нарийхан хайчилсан цааснуудыг барин гарч ирж, “ашгүй нэг” анхаарал сарниуллаа. Асуулт хариултын тэмцээн ийнхүү эхэлжээ. Эх орон, энх тайван, хөгжил дэвшил, боловсрол, эмэгтэй хүн зэрэг төрөл бүрийн сэдвээр урьдчилж бэлдсэн асуултнуудаас дугаарынхаа дарааллаар сугалан, охид маань оюун ухааныхаа цар хүрээг шүүгчдэд “шалгуулав”. Ганц хоёр оролцогчид сандарсандаа чимээгүй болоход үзэгчид алга ташилтаар урам хайрлаж байлаа. Харин зарим нь асуултандаа дэндүү товчхон, арай л дулимаг хариулчихав уу даа гэсэн сэтгэгдэл төрснийг нуух юун. Энэ тэмцээний тэргүүн байрын шагналтан “Miss International”-д эх орноо төлөөлөн оролцох учраас ямар ч асуултанд бүдрэхээргүй, өөртөө итгэлтэй байх ёстойсон хэмээн бодож сэтгэл үл ялиг зовж суув. Гэвч ямартай ч бүгд сонгосон асуултнууддаа өөрсдийнхөөрөө хариулж, дараагийн бикинигийнхээ үзүүлбэрт бэлдэхээр тайзны ар луу орцгоосон юм.
Энэ хооронд манай нилээдгүй олон залуусыг, тэр дундаа охидыг шүтэн бишрүүлээд авсан “Crush Bash” хамтлагийнхан өөрсдийн уран бүтээлээсээ сонирхуулав. Эрчүүдийг шүүрс алдуулах мөч ирлээ. Гэнэн ягаан өнгийн усны хувцсаар жигдэрсэн, ялгагдахын аргагүй ижилхэн охид тайзан дээр янз бүрийн хайрцаг үүсгэн алхацгаахад шүглийн чимээ чихээ тагламаар чангарч ирсэн. Мисс гэдэг нь оюун ухаан, энэрэнгүй сэтгэл, гоо сайхнаас гадна эмэгтэй хүний зөв тэгш бие галбирын цогцлол байх ёстой учраас оролцож буй бүсгүйчүүдийн алхаа гишгээ аргагүй л нүд хужирламаар харагдаж байлаа. Тэднийг үндэсний хувцасныхаа үзүүлбэрт бэлдэж байх хоорондуур үзэгчид бид Ньюанс хамтлагийн “Парисын дарь эхийн сүм”, “Анжелина” зэрэг оперануудаар сонороо мялаалгаж суусан.
Төд удалгүй сүрлэг загвар, уран хийц бүхий үндэсний хувцаснуудаар гангарсан оролцогчид тайзан дээр нэг нэгээрээ хатдын маягийг үзүүлэн ихэмсэгхэн алхацгаав. Үүний дараа шүүгчдийн сонгож авсан 6 оролцогч өөрсдийн авъяасыг үзүүллээ. Сэтгэл догдлуулсан мөч ойртсоор ахуйд үзэгчдийг баллет, цирк, дуурийн дуунууд баясгаж байв. Шүүгчид дүнгээ гарган орж ирээд хамгийн түрүүнд ивээн тэтгэгч байгууллагуудын нүүр царай болох эрхийн эздийг шалгаруулсан.
Дараа нь тэмцээний титмийн эздийн шагналыг тодруулж эхлэхэд олон үзэгчид дор дороо дэмжсэн оролцогчийнхоо дугааруудыг чангаар орилцгоож байв. Азаар биднийг удаан хүлээлгэсэнгүй. “Мисс авъяас”-аар Дорноговь аймгийн нэгдүгээр сургуулийн 11-р ангийн сурагч 11 дугаартай Т.Нарантуул, "Мисс модел” буюу гутгаар байрын шагналыг “Монголын дизайнеруудын холбоо”-ны загвар өмсөгч 3 дугаартай Д. Шүрэнцэцэг, “Miss Intercontinental” буюу дэд байрын шагналыг ШУТИС-ын 1-р курсын оюутан 12 дугаартай Б.Билгүүнзаяа тус тус хүртлээ. Эцэст нь “Miss International”-д оролцож монгол охидын ур авъяасыг дэлхийд гайхуулах хүндтэй эрхийг Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн 2-р курсын оюутан И.Төгсөө хүртэж, “Miss Mongolia” 2011-ын титмийг түрүү оны мисс Б.Бадамцэцэгийн гараас зүүлээ. Гайхалтай нь дугтуйг задлаагүй байхад ч хүмүүс эртнээс тааварлаж байсан аятай “Нэг, нэг” гэх юм уу, “Төгсөө” хэмээн орилцгоож байсан юм. Энэ нь түүнийг реалити шоуны хугацаанд үзэгчдээс аль хэдийнээ миссийнхээ өргөмжийг хүртчихээд байсныг нь илтгэх шиг. Хөтлөгч түүнээс сэтгэгдлийг нь асуухад “Би Монголын нэрийг дэлхийн тайзанд дуурсгахаа амлая!” хэмээн итгэл дүүрэн, зоримог хариулж байсан нь бахархууштай.
Ийнхүү жил бүр уламжлал болгон зохиогддог Монголын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний энэ оны эзэд тодорлоо. Одоо бидэнд 11 дүгээр сарын 7-нд Хятад улсын Ченду хотод болох “Miss International”-ын тэмцээнд Төгсөөг хэрхэн амжилттай оролцохыг харах л үлдлээ.
Та бүхэнд “Miss Mongolia”-гийн эхний гурван байрын эздийн товч танилцуулгыг зургийн хамт хүргэж байна.
. "Miss Mongolia 2011" тэмцээний тэргүүн байрын шагналт И.Төгсөө. Тэрээр Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн 2 дугаар курсын оюутан.
2. Нас: 19
Биеийн жин: 64 кг
Өндөр: 180 см
Биеийн харьцаа: 94x66x95
Биеийн жин: 64 кг
Өндөр: 180 см
Биеийн харьцаа: 94x66x95
3. Мөрөөдөл: Би мөрөөдөх дуртай. Мөрөөдлөө эхнээс нь биелүүлж байгаа.
Хэлэх дуртай үг: Өнөөдрийн мэдлэг, маргаашийн мэргэжил.
Сонирхдог зүйл: Спортоор хичээллэх
Хэлэх дуртай үг: Өнөөдрийн мэдлэг, маргаашийн мэргэжил.
Сонирхдог зүйл: Спортоор хичээллэх
4. И.Төгсөө нь өмнө нь “Үнсгэлжин” наадмын тэргүүн байр, “Монголжингоо-2007” тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”, “BBQ miss-2007” тэмцээний дэд байр, “Miss friendship international-2009” тэмцээний нэгдүгээр байр, “Манжуурын мисс -2009” тэмцээний тэргүүн байрт тус тус шалгарч байсан удаатай. Мөн өнгөрсөн жил “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд” хэмээн реалити шоуны үндэсний ялагчаар тодорч, Турк улсад зохиогдох олон улсын тэмцээнд оролцох эрхээр шагнуулж байсан билээ.
5. "Miss Mongolia 2011" тэмцээний дэд байрын шагналт Б.Билгүүнзаяа. Тэрээр ШУТИС-ын 1-р курсын оюутан.
6. Хэлэх дуртай үг: Хэн байх нь чухал биш, харин хэн болох нь чухал.
Бахархал: Гэр бүл
Бахархал: Гэр бүл
7. Тэмцээнд түрүүлвэл хамгийн түрүүнд юу хийх вэ?
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хүүхдүүдэд түгээнэ.
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хүүхдүүдэд түгээнэ.
8. "Miss Mongolia 2011" тэмцээний гутгаар байрын шагналт Д.Шүрэнцэцэг. Тэрээр "Монголын дизайнеруудын холбоо"-ны загвар өмсөгч юм.
9. Нас: 20
Биеийн жин: 55 кг
Өндөр: 177 см
Биеийн харьцаа: 86x61x90
Биеийн жин: 55 кг
Өндөр: 177 см
Биеийн харьцаа: 86x61x90
10. Бахархал: Эх орон, гэр бүл
Ирээдүйн зорилго: Монгол орондоо ихийг бүтээж, сайхан гэр бүлийг бий болгоно гэж боддог.
0 comments:
Сэтгэгдэл бичих