Нүүр » , , , , , » 'Miss Universe 2011' наадмын эргэн тойронд

'Miss Universe 2011' наадмын эргэн тойронд

Written By Unknown on Monday, August 6, 2012 | 4:18 AM



Өнгөрөгч даваа гаригт буюу 9 дүгээр сарын 12-ны өдөр Бразил улсын Сан-Паоло хотноо 2011 оны “Ертөнцийн Мисс” 60 дахь удаагийн наадам болж өндөрлөлөө.


Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сайхан бүсгүйчүүд маань өнгөрөгч гурван  долоо хоногуудад хамтдаа байж хөлбөмбөг тоглож, самба бүжгийн хичээлд суралцаж, эмзэг давхаргын хүүхдүүдтэй цагийг хамтдаа өнгөрөөжээ.


Энэхүү наадамд дэлхийн олон орны бүсгүйчүүд оролцон өөрсдийн авьяас билэг, оюун ухаанаараа өрсөлдсөнөөс Ангол улсын мисс Лейла Лопес түрүүлж титмийн эзнээр тодорлоо. Дэд байрт Украины мисс Олеся Стефанко, гуравдугаар байрт Бразилийн мисс Пришила Мачадо орсон юм. Ингээд “Ертөнцийн мисс-2011” наадмын фото агшнуудыг та бүхэндээ хүргэе.

“Ертөнцийн мисс-2011” наадмын титмийн эзэн Ангол улсын мисс Лейла Лопес




Тус наадмын шилдэг арван оролцогчид


Хятад улсын мисс Ло Зилин


Украин улсын мисс Олеся Стефанко




Бразил улсын мисс Пришила Мачадо


Филиппин улсын мисс Шамсей Сапсап


Панам улсын мисс Шэлдри Саез


Франц улсын мисс Лаури Тиллэмэн


Португаль улсын мисс Лаура Гонсалвес


Австрали улсын мисс Шерри-ли Биггс


Коста Рикогийн мисс Йоханна Солано


Тэмцээний ялагч болсон Ангол улсын мисс Лейла Лопес




Шилдэг таван оролцогчид. Эхний эгнээнд Ангол улсын мисс Лейла Лопес. Арын эгнээнд зүүн гар талаас Бразилийн мисс Пришила Мачадо, Хятадын мисс Ло Зилин, Филиппиний мисс Шамсей Сапсап мөн Украины мисс Олеся Стефанко нар


Бразилийн мисс Пришила Мачадо өөрийгөө шилдэг таван оролцогчдын тоонд багтсанаа сонсох агшинд


“Ертөнцийн мисс-2011” наадмын шилдэг гурван оролцогчид тэргүүн байрны эзний нэрийг сонсохоос өмнөх торгон агшин. Зүүн гар талаас Украины мисс Олеся Стефанко,Бразилийн мисс Пришила Мачадо, Ангол улсын мисс Лейла Лопес нар


Ангол улсын мисс Лейла Лопес тэргүүн байранд орж 2011 оны Ертөнцийн миссээр шалгарч буй агшин. Түүний дэргэд удаах байранд орсон Украины мисс Олеся Стефанко зогсож байна


Өнгөрөгч оны Ертөнцийн мисс наадмын ялагч болсон Мексикийн мисс Химена Наваррете Ангол улсын мисс Лейла Лопест тэргүүн байрны титмийг зүүлгэж байгаа нь




“Ертөнцийн мисс-2011” наадмын тэргүүн байрны эзэн болсон Ангол улсын мисс Лэйла Лопест бусад оролцогчид баяр хүргэж байгаа нь. 2011 оны есдүгээр сарын 12-ны Даваа гариг


Усны хувцастай Лейла Лопес


Энэхүү зурган дээр голд нь “Ертөнцийн мисс-2010” наадмын ялагч Химена Наваррете түүний зүүн гар талд Вьетнам улсын мисс Хоанг Мой Ву, АНУ-ын мисс Алисса Кампанелла, Швед улсын мисс Ронниа Форнстэд, ОХУ-ын мисс  Наталья Гантимурова нар


Миссүүдийн дунд зохион байгуулсан хөлбөмбөгийн тэмцээний үеэр Бразилийн мисс Пришила Мачадо бөмбөг өшиглөж байгаа нь. 2011 оны наймдугаар сарын 29-ний өдөр


Энэхүү зурган дээр зүүн гар талаас Бразилийн мисс Пришила Мачадо, Британийн Виргини Арлын мисс Шэрома Ходж, Ангол улсын мисс Лейла Лопес, Боливи улсын мисс Оливия Пиньейру нар Бразилийн нэгэн асрамжийн газар Милосердие Альянс хэмээх хүүгийн хамт. 2011 оны есдүгээр сарын 1


Оролцогч бүсгүйчүүд самба бүжгийн сургууль дээр бүжгийн хичээл заалгаж байгаа нь. Зүүн гар талаас Чили улсын мисс Ванесса Керути, Аргентини улсын мисс Наталия Родригес, Кипр улсын мисс Адриани Карантони, 2011 оны наймдугаар сарын 26


“Ертөнцийн мисс” наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч хатагтай Паула Шугарт наадам болохоос гурван хоногийн өмнө Бразилийн нэгэн телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Энэ бол бидний 60 дахь удаагийн наадам юм. “Ертөнцийн мисс” наадам бол их том цар хүрээг хамарсан арга хэмжээ учир дэлхий даяар тэрбум гаруй үзэгчид үзнэ гэж найдаж байна” хэмээжээ.







Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved