Түүнийг “Survival International” байгууллагын ажилтнууд Амазоны баруун хэсгээс олжээ. Каксинава омгийн индиан Мария Лусимар есдүгээр сарын 3-нд 121 нас сүүдрийг зооглох юм.
Тэрээр хэзээ ч хотод амьдарч байгаагүй бөгөөд эрүүл, бухимдалгүй амьдрал, ширэнгэн ойн байгалийн хүнс, цогон дээр болгож иддэг мах, гадил жимс зэргийг урт удаан амьдралынхаа гол түлхүүр хэмээн үзэж байна.
Мария эмээ давс, элсэн чихэр болон боловсруулж савласан хоол хүнс хэрэглэж байсангүй. Индиан эмээгээс юуны мах иддэг байсныг асуухад “Сармагчин болон загасны мах голдуу иддэг байлаа. Мөн юка хэмээх ургамлын үндэс, гадил жимсийг бараг өдөр бүр л иддэг байлаа” гэжээ.
Мария Лусимар эмээ ийм өндөр настай ч бие нь сайн хэвээрээ, тосгоныхоо айлуудаар орж, түүх ярих дуртай. Тэрээр эдүгээ 90 хувь нь устаж үгүй болсон Амазоны уугуул индиануудын нэг юм.
Каксинава омгийнхон Амазоны индианууд дотроо соёл иргэншлээрээ тэргүүлдэг байсан ажээ. Жинхэнэ каксинава хэлээр ярьдаг индианууд 121 настай эмээгээс гадна тоотой хэд л үлдсэн байна.

0 comments:
Сэтгэгдэл бичих