Дэлхий нийтээр зартай алан хядагч Osama bin Laden-г АНУ цэргийн хүчнийхэн тусгай ажиллагаа зохион байгуулласны дараагаар устгасан талаар шуугицгааж байгаа билээ. Энэ ажиллагаа нь Пакистан АНУ-ын тагнуулын ажиллагааны хамтын үр дүн гэж хэлж болох хэдий ч тагнуулын мэдээллээ хуваалцаагүйгүйгээс үүдэн хоёр орны хоорондын хамтын ажиллагаанд цав гарах магадлалтай болж байх шиг байна.
Яг энэ үеээр алдарт WikiLeaks-ыг үндэслэгч Julian Assange цахим ертөнцийн тагналтын талаар маш сонирхолтой мэдэгдлийг хийгээд авлаа. Дэлхийн интернет хэрэглэгчдийн хамгийн их ашиглаж байгаа Facebook цахим харилцааг хүн төрөлхтний зохион бүтээсэн маш аймшигтай тагнуулын хэрэгсэл гэж Assange тодорхойллоо.
Тэрээр Facebook-ынхэн хүмүүсийн найзууд, харилцаа, хаанаас хандсан, хаана байрладаг, ямар санаа бодол, сэтгэгдэлтэй байгаа талаарх тухайн хүнтэй холбоотой дүн шинжилгээ хийх бололцоотой нарийн мэдээллүүдийг АНУ-ын тагнуулыханд жагсаалтаар гаргаж өгдөг гэж мэдэгдээд байгаа юм. Үүний зэрэгцээ Google , Yahoo-гийхан ч мөн үүнд оролцож байгаа талаар дурдсан байна.
0 comments:
Сэтгэгдэл бичих