Нүүр » » Need For Speed The Run /шинэ цуврал, түүх/

Need For Speed The Run /шинэ цуврал, түүх/

Written By Unknown on Friday, August 10, 2012 | 8:28 PM


  EA-ийн алдарт цуврал тоглоом болох Need For Speed-ийн цоо шинэ анги гарлаа. Энэхүү анги нь The Run нэртэйгээр 2011 оны 11 сарын 15-нд худалдаанд гарах юм байна. Өмнөх ангиудаасаа ялгаатай нь уралдаан гэхээсээ илүү адал явдал дүүрэн түүх өгүүлэх аж. Ингээд тус тоглоомын трайлэртэй танилцацгаая.











Нээлтээ хийсэн өдөр: 2011 он 11 сарын 15-нд Хойд Америкт, 2011 он 11 сарын 18-нд Европт
Төрөл: Racing (Cars) / Simulator / 3D
Бүтээгч:
 BlackBox
Хөгжүүлэгч:
 Electronic Arts
Платформ:
 PC, PS3, 360, WII, iOS
Шаардах үзүүлэлт: 
• Таарах систем: Windows XP (SP3) / Vista (SP2) / 7
• Процессор: 
 Core 2 Duo E8335 2.93GHz / Phenom 8750 Triple-Core• РАМ: 3 ГБ
• Видеокарт: 
Radeon HD 3870 / GeForce GTS 240• Хард дискний сул зай: 9 Гб

   Need for Speed цуврал тоглоомыг сонирхогч та бүхэндээ уг тоглоомын түүхийг бага ч атугай
сонирхуулах үүднээс доорх мэдээллийг нэмж бэлтгэлээ.
Need for Speed цувралыг анх санаачлан зохиосон компани бол Канадын Ванкувер хотод байрладаг Distinctive Software юм. Electronic Arts компанид худалдагдахаасаа өмнө тус компани Stunts, Test Drive II: The Duel зэрэг алдартай тоглоомуудыг хийсэн байлаа. Ингээд худалдагдсан шалтгаанаар нэрээ өөрчлөн Electronic Arts Canada нэртэй болсон байна. Компани өөрийн тоглоом бүтээж байсан туршлага дээрээ үндэслэн 1992 оны сүүлчээс Need for Speed цувралыг бүтээж эхэлсэн байна.

Electronic Arts Canada, Electronic Arts Seattle компаниуд хамтран олон жил энэ цувралыг улам өргөжүүлэн сайжруулж ажиллаж байжээ. 2002 онд Ванкуверт байрладаг бас нэгэн компани болох Black Box Software энэ цувралыг үргэлжлүүлж Need for Speed Hot Pursuit 2 нэртэйгээр гаргах гэрээг байгуулсан байна. Шинэ хувилбарыг гаргахаас өмнөхөн компани EA-н эгнээнд нэгдэж компанийхаа нэрийг Electronic Arts Black Box болгон өөрчилжээ. Үүнээс хойш энэ компани тус цувралыг хөгжүүлэгч гол компани болон ажиллаж байна.

Need for Speed: Underground хувилбар гарсаны дараа тус тоглоом Fast and the Furious киноны сэдвийг дууриан гарах болсон юм.


Need for Speed-н цувралууд

Need for Speed (1994 он)
Анхны Need for Speed тоглоом 1994 онд консоль төрөл дээр гарсан бөгөөд үүний дараагаар PC(DOS) (1995 он), Playstation (1996) ба Sega Saturn (1996) төрлүүд дээр худалдаанд гарчээ. Анхны хувилбар дээр нилээд олон машин, уралдааны замууд багтсан бөгөөд цомын тэмцээнүүдэд түрүүлсэнээр нэмэлт зүйлсийг нээж гаргадаг байв. Мөн цагдаагийн машин гэсэн нэгэн хэсэг тоглоомд орсон байсан бөгөөд цагдаа нарт гүйцэгдвэл хожигдсонд тооцдог байжээ. Энэхүү цагдаагийн дүр бүхий хэсэг нь хожим дараа дараагийн хэд хэдэн цуврал дээр голлох хэсэг болон орж ихэд амжилт олсон байна. (Need for Speed III: Hot Pursuit, Need for Speed: Hot Pursuit 2 and Need for Speed: Most Wanted) Үүний дараахан 1995 онд Need For Speed Special Edition нэртэй хувилбар компьютер дээр гарсан бөгөөд энэ хувилбар нь DirectX 2 ба TCP/IP Networking технологийг ашигласан байв. Хэд хэдэн шинэ зам нэмэгдэж тоглоомын хөдөлгүүр илүү сайжирч сүлжээгээр холбох боломжтойгоороо шинэлэг байлаа. Уг тоглоом DOS систем дээр ажиллахаар хийгдсэн бөгөөд Windows 95 түүнээс хойшхи DOS систем дээр ажиллах боломжтой байв.

Need for Speed II (1997 он)
Need for Speed II хувилбар урьд өмнө байгаагүй дизайн бүхий шинэ машинууд жишээ нь Форд Индиго гэх мэт машинууд орсоноороо онцлог байв. Мөн олон орныг төлөөлсөн замууд буюу Хойд Америк, Европ, Ази, Австрали тивд уралдах боломжтой болов. Шинээр Knockout хэмээх тоглолтын үеийг оруулсан ба хамгийн эхэнд орсон тамирчин цааш уралдаж адагт орсон нь шууд хасагдах дүрэмтэй байв. Эхний хувилбарыг нь таашааж байсан олон фэнүүд шинэ хувилбарыг нэг л таашааж өгсөнгүй. Учир нь шинэ хувилбар нь өмнөхөөсөө илүү arcade төрөл рүү хазайсанд байв. Playstation-ийн хувилбар нь уламжлалт NeGcon удирдлагын гарнаас гадна Dual Shock ба Dual Analog хэлбэрийн гарнуудыг дэмжсэн байв.

Need for Speed: V-Rally (1997 он)
Eden Studios-ийн V-Rally хэмээх Европт гардаг тоглоомыг EA худалдаж аван Need for Speed: V-Rally нэртэйгээр гаргасан байна. Энэ нь тус компанийханы худалдааны зорилготойгоор хийсэн алхам байв.

Need for Speed III: Hot Pursuit (1998 он)
Need for Speed: Hot Pursuit хувилбар нь шинээр Hot Pursuit нэртэй үеийг оруулсан нь тоглогч цагдаагийн машинаас ур чадвараараа зугтаж сугарах ёстой үе байв. Энэ хувилбар нь Need for Speed цувралын түүхэнд хамгийн өндөр хувиар зарагдсан байна. NFS III хувилбар нь мультмедиа файлыг ихээр агуулсанаараа бас онцлог байв. Үүнд аудио тайлбар, зургийн цомог, видео хэсгүүд багтана. Өөр нэг шинэлэг зүйл нь уг тоглоомыг худалдаж авсан хүн тоглоомын албан ёсны вэбсайтнаас шинэ машин татаж авах боломжтой болсон байв. Эндээс улбаалан хүмүүс өөрсдөө нэгдэн тоглоомд байдаггүй машинуудыг нэмж хийдэг уламжлал үүссэн байна. Эдгээр хүмүүс интернэт дээр нэгдсэн сайт, бүлэглэлүүдийг үүсгэдэг байв.

Need for Speed: High Stakes I Road Challenge (1999 он)
High Stakes (Хойд Америкт), Road Challenge (Европ ба Бразилд) гэсэн нэртэйгээр 1999 оны зун худалдаанд гарсан. Өмнөх хувилбартайгаа маш адилхан энэ хувилбар нь High Stakes, Getaway ба Career гэсэн шинэ үеүүдийг багтаасан байв. Getaway үе дээр тоглогч цагдаагийн машинаас тогтоосон хугацаанд багтаж зугтах ёстой байв. Career үе дээр тоглогч уралдаануудад уралдан мөнгө хурааж, машинаа тоноглон сайжруулж явна. Өөр нэг шинэ зүйл нь машин эвдэрдэг болсон байв. Уралдаан бүрийн дараа тоглогч авсан мөнгөөрөө машиныхаа эвдрэлийг засаж янзална. Компьютерийн хиймэл ухааныг эрс сайжруулж чадсан байна.

Need for Speed: V-Rally 2 (1999 он)
1997 онд гаргасан хувилбарыг бүрэн сайжруулж гаргасан. Өмнөх хувилбарыг тоглодог хүмүүст маш таатай мэдээ байв.

Need for Speed: Porsche Unleashed / Porsche 2000 / Porsche (2000 он)
Porsche Unleashed (Хойд Америкт), Porsche 2000 (Европт) Porsche (Герман ба Латин Америк) гэсэн нэртэйгээр худалдаанд гарчээ. Онцлог нь энэ хувилбар нь зөвхөн Porsche загварын машиныг багтаасан байв. Жолоодлогын систем маш бодитой болж сайжирсан. Он, оны маш олон төрлийн Порш машины загваруудыг багтаасан. Evolution үе дээр тоглогч 1950-2000 оны хоорондох загварын машиныг аван уралдах боломжтой байв. Үүнээс гадна сүлжээгээр холбож тоглох горим хангалттай сайжирч чадсан байна. Порш машины тухай олон зураг, видеог тоглоомд оруулж өгчээ. График зураглалын хувьд тухайн үедээ гайхам амжилттай болсон хэмээн үнэлэгдсэн.

Motor City Online (2001 он)
Need for Speed хэмээх тодотголыг хэрэглэлгүйгээр EA-ээс гаргасан албан ёсны тоглоом. Тоглоомд Америк загварын 1930-1970 оны хоорондох coupe ба хүчтэй загварын машинууд багтсан. Тоглоомыг зөвхөн интернэтээр тоглох боломжтой байсан бөгөөд машинаа сайжруулах, жолоочоо сонгох гэх мэт боломжтой. 2003 оноос уг тоглоомын интернэт сервер албан ёсоор зогсчээ.

Need for Speed: Hot Pursuit 2 (2002 он)
Need for Speed: Hot Pursuit 2 хувилбар нь Black Box Software компаний Need for Speed цувралд гаргасан анхны бүтээл нь байлаа. Hot Pursuit 2 нь өмнөх хувилбаруудын тоглолтын сэдвийг ерөнхийд нь дууриаж хийсэн бөгөөд цагдаатай хөөцөлдөх үеийг илүү дэлгэрэнгүй олон талтай болгосон байв. Мөн анх удаа тоглоомонд рок техно стилийн дуунуудыг албан ёсны эрхтэйгээр EA Trax нэртэй оруулсан. Тоглоомын технологийн хувьд шинэлэг болж чадсан бөгөөд PS2,Xbox, GameCube, PC гэсэн төрлүүдээр гарсан.

Need for Speed: Underground (2003 он)
Цувралын түүхэнд хамгийн ихээр шинэчлэгдэж чадсан хувилбар нь болсон. Тусгай зохиол бүхий Career үе, гараж буюу машинаа сайжруулах газрыг оруулж машинд зориулсан маш олон тооны тоноглол, мөн гадна чимэглэлийг багтаасан. Гоёмсог хот дундуур шөнө уралдах бөгөөд цагдаатай хөөцөлдөх үе хасагдсан. Arcade тал руугаа илүү чиглэсэн хэмээн фэнүүдээсээ зэмлэл хүртсэн. Үүнийг нь эс тооцвол уг хувилбар маш амжилттай болсон. Хип хоп маягийг оруулж, чимэглэл, графикийг маш сайжруулсан нь борлуултанд чухал нөлөөлжээ. Компьютерийн хувилбарт интернэтээр тоглох горим оруулсанаар дотоод сүлжээгээр тоглох горим хоцрогдож эхлэв.

Need for Speed: Underground 2 (2004 он)
Need for Speed: Underground 2 тоглоом өмнөх амжилттай болсон хувилбарыг залгамжлан 2004 оны 11 сарын 15-нд албан ёсоор худалдаан гарав. Burnout 3: Takedown хэмээх нэртэй тоглоомоос худалдаанд хоцорч гарсанаар тодорхой алдагдал гарсан гэж үздэг.

Түүх үргэлжилсээр. Гэхдээ шинээр Street X ба Underground Racing League хэмээх шинэ үеүүд нэмэгдсэн. Уралдаанаа сонгох загвар өөрчлөгдөж тоглогч хотоор аялан уралдах зогсоолдоо очдог болсон. (GTA ба Midnight Club 2 тоглоомтой төстэй) Outrun хэмээх нэгэн үе нэмэгдсэн нь тоглогч хотоор аялах зуураа тааралдсан дурын уралдааны машинтай бооцоот уралдаан хийх боломжтой байв (Tokyo Extreme Racer тоглоомтой адил). NFS Underground хувилбараа бодвол амжилт муу болсоны шалтгаан нь өмнөх хувилбараа хангалттай шинэчлэж, өргөтгөж чадаагүй дууны систем муу болсоноос шалтгаалсан. Өөр бас нэг зэмлэл хүртсэн нь машины уралдаантай холбоогүй компаниудын лого рекламыг хэт ихээр оруулсан гэжээ. Жишээ нь тоглоомын мессеж ирдэг хэрэгсэл дээр гардаг Cingular, Америкийн Утасгүй технологийн компаний лого ихээр гардаг билээ.

Need for Speed: Underground Rivals (2005 он, Playstation Portable)
Underground хувилбар дээр үндэслэсэн Need for Speed Underground Rivals хувилбарыг зөвхөн PSP төрөлд зориулан 2005 оны 2, 3, 9-р сард Япон, Америк, Европт гаргасан. Япон загварын болон Америкийн хүчирхэг машинууд мөн өмнөх хувилбаруудад багтаж байгаагүй 1969 Dodge Charger, 1967 Ford Mustang, 1997 Chevrolet Corvette C5 гэх мэтийн машинуудыг нэмж оруулжээ.

Need for Speed: Most Wanted (2005 он)
2005 оны 11 сарын 15-нд Need for Speed: Most Wanted хувилбар албан ёсоор худалдаанд гарсанаар Xbox360 төрөл дээр гарсан хамгийн анхны видео тоглоомуудын нэг болов. Цагдаатай хөөцөлдөх үе буцаж орж, GTA маягийн чөлөөт орчин нь хэвээр үлджээ. Гэвч Underground хувилбараа бодвол цөөн тооны тоноглол, сэлбэг багтсан. Тоглоомын зохиол өмнөхөөс өөрчлөгдөж илүү хурц өрсөлдөөнтэй амьдралаар солигдсон. Хар жагсаалт буюу 15 лидер уралдаанчтай тэмцэлдэж ялсаны дараа тодорхой тооны тоноглол, машин, замууд нээгдэнэ.  Тусгай “ Black Edition” хэмээх өөр нэгэн хувилбар гаргасан нь хоёр нэмэлт машин ба нэмэлт уралдааныг агуулахаас гадна тоглоомыг хийсэн тухай бонус видео DVD-г багтааж байв.

Need for Speed: Carbon (2006)
Need for Speed: Carbon нь Need for Speed цувралын хамгийн сүүлчийн хувилбар юм . Шөнийн уралдаан ба дрифт уралдаанууд буцаж ирэв. The Fast and the Furious: Tokyo Drift ба Initial D: The Movie хэмээх кинонуудын сэдэв дээр тулгуурлан хийсэн. Зөвхөн шөнийн цагаар уралдах бөгөөд машинуудын хувьд Most Wanted дахь байсан машинууд дээр Японы спорт загвар, Америкийн хүчний загвар ба жижиг суудлын машинууд нэмэгдсэн.Carbon хувилбарт шинээр нэмэгдсэн нэг зүйл нь тоглогч өөрийн баг үүсгэж гишүүд элсүүлэх явдал юм. Гишүүд тоглогч нарт уралдааны үед туслахаас гадна тодорхой зүйлүүд дээр тусламж үзүүлнэ. 2006 оны 11 сарын 1-нд албан ёсоор худалдаанд компьютерийн төрөл дээр анх гарч дараагаар нь бусад төрлүүд дээр гарсан. Гар загварын төрлүүд дээр гарсан хувилбар нь Need for Speed Carbon Own the City нэртэй. Тусгай “Collector’s Edition” хэмээх хувилбар гаргасан нь тоглоомыг хийсэн тухай DVD кино, нэмэлт машиныг багтаасан.
 
Need For Speed: ProStreet (2007)
 
Carbon зэрэг бусад төрлийгөө даван гарч чадхаар хийгдээгүй gameplay муу гэж шүүмжлэлд хэд хэд өртөөд авсан NFS: Pro Street зарим хүмүүс дунд муу хэлэгдэж байсан билээ харин та бид нар шиг NFS ийгийн collection той хүмүүсд заавал байх ёстой нэг тоглоом бол Pro Street би үнэндээ энэ Pro Street ганган хээнцэр машинууд дизайнтайгаас өөр бусад бүгд муу гэж дүгнэж байна мөн Gamez ийн хамт олон уг тоглоомонд 6-5 оноо өгөв.
 
Need for Speed: Undercover (2008)
 
Энэхүү тоглоом нь аль хэдийнээ улиг болсон уралдаант тоглоомуудын хувьд цоо шинэ өөрчлөлт шинэчлэлт болсон тоглоом юм. Энэ тоглоомонд та олон улсын гэмт хэргийн аймшигт ертөнцийн гүнд нэвтэрч, нийгмийн хамаг л муу муухай нэвт шингэсэн энэ ертөнцийг дотроос нь цэвэрлэх үүргийг гүйцэтгэх бөгөөд үүнийг мэдсэн толгойлогчдынх нь илгээсэн алуурчин таныг мөрдөж мөшгөнө. Таны уран жолоодлого, авъяас чадвараас таны амь нас шалтгаалах бол таныг хөөж гүйцэхэд тэр алуурчны зорилго орших ба түүний амьдрал таныг хөөж гүйцэж чадах эсэхээс хамаарна. 

Need For Speed: Nitro (2009)

Undercover хувилбар дээр үндэслэсэн Need for Speed Nitro хувилбарыг зөвхөн WII, NDS төрөлд зориулан гаргажээ.

Need For Speed: World (2010) 
 
Electronic Arts ийн шинэхэн бүтээл Need for Speed: World тоглоомыг татаж авахаар хүргэж байна. Энэ нь тэдний анхны MMORG төрлийн тоглоом буюу интернэтээр олон хүмүүс холбогдон тоглоно гэсэн үг. Тоглоом зөвхөн Windows платформд зориулагдан гарж байгаа бөгөөд 7 сарын 27нд интернэтээр цацсан байна. Үнэгүй юманд нугасгүй, мөн дээр нь онлайнаар олуулаа холбогдон тоглох боломжтой гээд л хэн бүхний сонирхлыг маш их татаж байгаа юм. Тоглолтын хувьд өмнөх Most Wanted болон Carbon зэрэг ангиудын сайн талуудыг өөртөө шингээсэн. Мөн эдгээр тоглоомын хотууд дээр уралдах болно. Хууль бус гудамжны уралдаан, өөрийг тань хөөж буй цагдаа нараас зугатаах зэрэг нь тоглоомыг чимэж өгсөн. Харин нэг саар тал нь гэвэл та level 10 хүрсэн тохиолдолд тоглоом цааш хөгжихөө болино. Хэрэв та жинхэнэ жолооч мөн бол level 10 хүрэхэд нэг их хүч шаардахгүй. Ихэнхи тоглогчид хэдхэн цагийн дараа level 10-г дуусгаж байна гэсэн сураг сонслоо.Харин та тоглоомоо цаашид үргэлжлүүлэхийг хүсвэл $20 доллараар Starter Pack худалдан авах шаардлагатай болох юм байна.
 
Need For Speed Hot Pursuit (2010) 
 
Need for Speed уралдаант цуврал тоглоомны ээлжит ангийг Criterion Games корпораци хөгжүүлэн Electronic Arts хэвлэж, "Need for Speed: Hot Pursuit" нэртэйгээр энэ сард худалдаанд гаргажээ. Энэхүү тоглоом нь өмнөх Need for Speed цувралууд дээрээ үндэслэгдсэн бөгөөд хэд хэдэн шинэ машин техникүүд багтааснаас гадна Single-player full career болон 3DO Interactive Multiplayer хэлбэрээр тоглож болох ажээ. Уг тоглоомыг бүтээгчдийн ярьж байгаагаар single-player буюу нэг гар дээр ганцаарчилан тоглох тохиолдолд бүх үеийг дуусгахад 12-15 цаг шаардлагатай гэнэ. Мөн дээрх тоглоом нь Autolog хэмээх шинэ системийг багтаасан нь үүнийг хэрэглэснээр ганц болон олон тоглогчдын тоглож буй явц, рекорд зэрэг нь олон нийтийн харилцааны вэбсайт Facebook дээр автоматаар тэмдэглэгддэг болсон явдал юм. Ингэснээр тоглогчид хоорондоо өрсөлдөх боломжийг хялбарчилж өгсөн байна. Autolog-ыг тоглоом бүтээгчид "Facebook for the game" хэмээн нэрлээд байгаа юм. Дашрамд дурдахад уг тоглоом нь мэргэжлийн тоглоом шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд PlayStation 3 болон Xbox 360 хувилбарууд нь 90%, PC хувилбар нь 87% гэсэн үзүүлэлттэй байна.
 
Need For Speed: Shift 2 Unleashed (2011)
 
2011 оны 3-р сарын 29-ний өдөр АНУ, 31-нд Европт нээлтээ хийсэн "Shift 2: Unleashed" хэмээх уралдаант видео тоглоомыг Need for Speed цуврал видео тоглоомын шүтэн бишрэгчдэд зориулан оруулж байна. 1994 онд анхны видео тоглоом нь тоглогчдод хүрч эхэлсэн энэхүү цувралын 17 дахь хувилбар болох "Shift 2: Unleashed" тоглоом нь 2009 оны Need for Speed: Shift тоглоомын шууд үргэлжлэл болон гарч байгаа нь энэ бөгөөд 37 автомашин үйлдвэрлэгчдийн 145 машин, 36 өөр замтайгаар бүтээгдсэн тул тоглогчдын хувьд уралдааны хэд хэдэн төрлөөр уралдах боломжтой юм. Тоглогчдын хувьд мөн онлайнаар уралдах боломжтой юм байна. Тоглоомонд нэмэгдсэн гурван гол онцлогийг дурдвал дуулгандаа камертай болсон, шөнийн цагаар уралддаг болсон мөн 2010 оны Need for Speed: Hot Pursuit тоглоомоор танилцуулагдсан Autolog feature гэсэн гурван нэмэлт шинэ онцлогтой юм байна.

Need For Speed: The Run (2011)

Тус цувралын 18 дахь хувилбар болох Need For Speed: The Run -ийг Need For Speed цувралыг бүтээгчид Facebook хуудсаараа дамжуулан албан ёсоор зарласан байна. Уг тоглоомын шинэ цуврал нь уралдаан гэхээсээ илүү илүү адал явдал дүүрэн түүх өгүүлэх аж.  Тоглоом 2011 оны 11 сарын 15-нд Хойд Америкт, 3 хоногийн дараа буюу 11 сарын 18-нд Европт нээлтээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Трэейлэрт гарч буйгаар тоглоомын үйл явдал San Francisco хотоос New York хот орох зам дээр өрнөх аж. Энэхүү тоглоомонд Audi R8 V10, Ford Mustang Shelby GT500 Super Snake, Chevrolet Camaro ZL1, Ford Taurus SHO Police Interceptor, BMW M3 GTS, Pagani Huayra, Mazda RX-7, Nissan GT-R, Aston Martin V12 Vantage Porsche 911 зэрэг машинууд багтжээ.  

Call.mn сайтын үнэнч дэмжигчид та бүхэндээ уг тоглоомын ганц нэг цувралыг биш хүссэн цувралаа татахаар оруулахыг хүслээ. Ингээд дараах бичлэгээс хэрхэн дуртай хувилбараа татаж авах зааврыг үзээрэй.

Амжилт хүсье!





Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved