“Талх чихэр” компаний үйлдвэрлэдэг дугуй талхны үнэ энэ сарын 15-наас эхлэн 210 төгрөгөөр нэмэгдэж, 850 төгрөг болжээ. Энэ талаар “Талх чихэр” ХК-ийн албаны эх сурвалжаас тодруулахад “Бид удахгүй албан ёсоор мэдээлэл хийнэ.
Үнэ өсөлтийн шалтгаан нь “Атар”, “Мишээл” талхнуудын савлагааны үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Дугуй талх гэдгээрээ олонд танигдсан “Атар” савлагаагүй болохоор тээвэрлэх явцад бохирдох магадлал өндөр байдаг нь бас нэг шалтгаан болж байгаа. Тиймээс савлах тоног төхөөрөмж шинээр суурилуулж, илүү ажиллагаатай болсон учир талхны үнийг 210 төгрөгөөр нэмсэн. Нэмэгдэл 210 төгрөгийн 94 нь уутанд, үлдсэн 116 нь савлагааны тоног төхөөрөмж, тээвэрлэлтэд зарцуулагдах юм байна. “Атар” талхны шинэ уут нь стандартын шаардлага хангасан, агаар нэвтэрдэг, гадны нөлөөллөөс хамгаалах чадвартай юм. Нэг үеийг бодвол талхны хэрэгцээ эрс буурсан үзүүлэлт байгаа учраас иргэдэд сөргөөр нөлөөлөхгүй байх. 1970-1980 онуудад өдөрт 100-110 тн талх үйлдвэрлэдэг байсан бол одоогийн байдлаар 50-60 тн талх үйлдвэрлэж байгаа нь 250-300 мянган өрхтэй нийслэлийн иргэдэд хүндрэл учруулахгүй” хэмээсэн юм. Ямартай ч талхны үнэ дахин нэмэгдэж, иргэдийн нуруун дээрх ачаа ихсэх нь.
0 comments:
Сэтгэгдэл бичих