Монголын шилдэг гэгдэх долоон хамтлаг нэгдэн хоёрдугаар сарын 8,9 нд “Монгол төгсөшгүй” нэртэй тоглолт хийх гэж байна. Найруулагчаар нь төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам ажиллаж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн өнгө аясыг илэрхийлсэн тоглолт хийхийг зорьж байгаа гэнэ. Уг тоглолтонд Алтан ураг”, “Арга билэг”, “Бөртэ”, “Жонон”, “Домог”, “Хөсөгтөн”, “Тэнгэр аялгуу” зэрэг долоон хамтлаг оролцох бөгөөд Монгол ямар агуу, мөхөшгүй гэдгийг аялгуугаар мэдрүүлэх юм байна. Энэхүү тоглолт нь рок чиглэлтэй, нэг нь жазз чиглэлтэй гэх мэтээр дэлхийн хөгжмийн төрөл жанруудыг, дээрээс нь цэвэр Монгол аялгууг мэдрүүлсэн тоглолт болох юм. Өнгөрсөн жилээс МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож байгаа тус тоглолт энэ жил хүрээгээ өргөжүүлэн өнгөрсөн жилийнхээс тэс өөр тоглолтыг үзэгчиддээ мэдрүүлэхээр зорин ажиллаж байгаа. Өнгөрсөн жил хамтлагийн залууст микрофон өгсөн бол энэ удаа долоон хамтлагийн долуулангийн өнгө төрх, араншинд тохирсон дээд зиндааны гутал, хувцас, малгай бүхнийг хийж өгөх гэнэ.
0 comments:
Сэтгэгдэл бичих