Нүүр » » Газрыг нь албадан чөлөөлсний нөхөн олговрыг олгоно

Газрыг нь албадан чөлөөлсний нөхөн олговрыг олгоно

Written By Unknown on Tuesday, January 15, 2013 | 9:25 PM


Ерөнхийлөгчийн тамгын газар, Барилга хот байгуулалтын яам хамтран газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэрвээ хуулийг баталвал иргэдийн газрыг улсын тусгай хэрэгцээ болон нийтийн хэрэгцээг үндэслэн чөлөөлж, шаардлагатай тохиолдолд нөхөн олговрыг олгох аж. 

Тухайлбал тухайн газрыг зах зээлийн үнэ болох 25 сая, нүүх зардалд 0.9 сая, өөр хашаа, орон сууц автлаа амьдрах түрээсийн байрны мөнгө, нүүхтэй холбогдуулж ажлаас чөлөө авбал тэр хугацааны цалин, шинээр худалдан авах газар, үл хөдлөх хөрөнгийн татвар, хураамж бүртгэл, газраа хугацаанд нь чөлөөлсний 10%-ийг олгох юм байна. Харин аж ахуйн нэгжийн хувьд зах зээлийн үнэ 100 сая, нүүн суурьших зардал 15 сая, завсрын үеийн нөхөн сэргээх зардал, ажилчдын цалин, шинээр үйл ажиллагаагаа эхлэх хүртэлх хугацааны ашиг, газар үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, татвар хураамж, газраа хугацаанд нь чөлөөлсний 10%-ийн нэмэгдлийг нэмж олгоно. Албаныхны хэлж буйгаар энэхүү хуулийн төслийг засгийн газраас ойрын хугацаанд УИХ-д өргөн  барихаар төлөвлөж байгаа юм байна.


Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved