Дуучин С.Сэрчмаа олны анхааралд байнга өртөж сайн муугаар хэлүүлдэг нэгэн. Тэглээ ч нуруу бөхийлгүй уран бүтээлээ хийж, хөдөлмөрлөсөөр байна. Тэр ч бүү хэл “Сэли” хэмээх продакшн байгуулж, мөн өөрийнхөө амьдралаасаа сэдэвлэн бүтээсэн киногоо тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа гэнэ. Тус кино нь “Би явлаа, баяртай” гэдэг нэртэй аж. Гол дүрд С.Сэрчмаа өөрөө тоглож байгаа бөгөөд продюссерийн үүргийг ч давхар гүйцэтгэж байгаа гэнэ. Харин “Би явлаа, баяртай” киноны “Аргамжин” гэх дууг “Харанга”-ын Чука бичжээ.Зураг авалтаа Монгол, Хятад, Герман улсад хийсэн. Нэмж хэлэхэд дуучин бүсгүй саяхан ертөнцийн мөнх бусыг үзсэн ээждээ зориулж хийж байгаа юм байна.
Э.Дүүриймаа
0 comments:
Сэтгэгдэл бичих