Миний хувьд энэ хорвоод хүн болон төрүүлж өсгөсөн ээж аав хоёр минь хамгийн эрхэм хүмүүс бөгөөд эрдэм ном заасан ачит багш нар араас нь цувардаг юм. Аав ээж хоёрыгоо сэтгүүлчийн ажлаар амь зуулхын хэрэгсэл хийж чадахаар амьд сэрүүнд нь харуулан өрх толгойлж үр хүүхэдтэй болсноо үзүүлснээ бодохоор сэтгэл санаа бага зэрэг тайвширдаг билээ.
Монголдоо би монгол үндэстний нэгэн эд эс болж төрсөн хувь заяандаа баярлан талархаад зогсохгүй хүнд хэрэгтэй юм хийхсэн гэхээр үзгээ л барьж авах юм даа. Саяхан би Л.Түдэв багштайгаа тааралдсан юм. Намайг Говь-Алтай аймгийн төвийн дунд сургуулийн 8-р ангийн сурагч ахуйд орос хэл зааж байсан багш минь над шиг л өтөлсөн хэдий ч ой ухаан нь гэгээн саруул хэвээрээ бичиж туурвисаар л байдаг нь намайг өөрийн эрхгүй бишрүүлдэг юм. “Сайн багшийн шавь муу байх эрхгүй” гэж урьд өмнө бичиж байснаа энэ удаа ч бас давтмаар санагдлаа. Монголд багшийн маань үүсгэн байгуулсан “Дал” сонины өмнө гишгэх сонин төрөөгүй л байна. Одоо хүүхдүүд нь энэ сониныг гаргадаг болсон гэнэ билээ. “ Алтны дэргэдэх гууль шарлана” гэсэн хэлц үгний баталгаа энэ байх л даа.
Түдэв багшийгаа дурьдсаны учир гэвэл КУДС-ийн зураглаач мэргэжлийн багш Сэржготовын Батсүрэн хэмээх яаруу нь дэндсэн хүний тухай сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэх гэсэнд оршиж байгаа юм. Хагас зууны хугацаанд сэтгүүлчийн ажил хийж явахад эгэл даруухан хүмүүс эх орны минь жинхэнэ эзэд юм гэсэн итгэл үнэмшил надад баттай тогтжээ. Эгэл буруу хүмүүс олноос онцгойрох гэдэггүй, би ийм гавъяа байгуулсан гэж онгирч сагсуурдаггүй бөгөөд бүрэг даруу амьдарч ажилладаг төдийгүй шаардлага гарвал эх орон ард түмнийхээ төлөө амиа үл хайрлан тэмцэх хатан зоригтнууд болж хувирах баатрууд юм гэдгийг ухамсарлан ойлгосон надад эгэл даруу хүмүүсийн ажил үйлсийн талаар бичих шиг сайхан зүйл байдаггүй. Сэтгүүлч байхын тулд эгэл даруухан мөртлөө ажилсаг олон арван хүний тухай бичиж ажил үйлсийнх нь тухай өргөн олон түмэнд хүргэж төрөөр тэднийхээ гавъяа үйлсийг үнэлүүлж байлаа.
Эгэл мөртлөө энгүй их гавъяа үйл бүтээсэн хүний тухай бичих санаа аль эрт гаргасан юм. Өнөөдөр хийж болох юмийг маргааш болгож хойшлуулдаг удамшсан муу зуршил минь саад болсоор санаснаа хэрэгжүүлж амжаагүй явлаа. Цаг хугацаа хүнийг хүлээхгүй тул алгуурласнаа хийхийг хичээв. Сэтгүүлч зөвхөн үнэнийг баримтад тулгуурлан бичих ёстой тул баримт түшье.
1975 оны 1-р сарын 10 ны өдөр “Залуучуудын үнэн” сонинд “ Илгээлтийн эздийн тухай анхны кино” гэсэн бэсрэг сурвалжлагыг Ч.Дамдиндорж нийтлүүлсэн байдаг. Хөдөө аж ахуйд илгээлтээр очсон залуусын тухай анхны уран сайхны кино “Хөдөөгийн баясгалан” хэмээх энэ бүтээл 37 жилийн тэртээ дэлгэцэнд мөнхөрч одоо ч үзэгч түмний сонирхдог кино хэвээрээ байгаа нь МУ-ын төрийн шагналт, ардын жүжигчин кино найруулагч Д.Жигжид, зураглаач С.Батсүрэн, жүжигчин Г.Найдан, Д. Энхтуяа, Б. Батзаяа, зохиолч Г. Бат-Очир, жүжигчин Б. Дамчаа нар мөнхийн бүтээл туурвисны баталгаа юм. Энэ киног дэлгэцийн шилдэг бүтээл болгоход оператор ( зураглаач ) хамгийн гол гавъяатан гэдгийг кино урлагийг ойлгодог хүн бүр мэднэ. Өнөөдөр монголчууд Санкт-Петрбург гэдэг болсон тухайн үедээ Ленин клуб нэртэй клубт уйдаж залхалгүй кино үздэг Сэржготовын Батсүрэн кино үзэхийн дон туссан хүүхэд тул нэгэн азтай өдөр Л.Ванганы билгийн нүдэнд өртжээ. Алдарт найруулагч хүүгийн кино урлагт бүхнээ зориулхад бэлэн байгааг олж харсан хэрэгэлдээ. Л.Ванганы кинонд дуртай хүүг кино үйлдвэрлүү хөтөлж аваачиж оператор Даваанямын дагалдангаар оруулж өгсөн байна.” Алтай романаараа нэн орчин үеийн уран зохиолд анхны шан татсан Ч.Лодойдамба шинэ үеийн романыг үндэслэгч бол монголын театрын урлагийн үндэслэгч Л.Ванган cinema гэж анх нэрлэсэн хүний биеийн хөдөлгөөн зохицолын урлаг гэж судлаачид нэрлэсэн киноны урлагт хувь нэмрээ оруулах ариун үйлсийн гараа дээр хөтлөн оруулсан дурсан ярих дуртай. Монголын театрын урлагын эцэг Л.Ванганаар хөтлүүлж монгол киноны ертөнцөөр орж ирснийг яахан мартах билээдээ. Хүн төрөл олж төрсөн амьтан шиг бодож сэтгэдэг чанараараа бусад амьтдаас ялгагддаг. Хүн хэдийгээр хэрээ шиг 300 жил наслахгүй ч оногдсон насаа хийсэн юмтай дурдагдах зүйлтэй өнгөрөөнө гэдэг л хамгийн сайхан гэдгийг уншигч та сайн мэднэ. Амьд яваа насаа өмнөө тавьсан зорилготой хийж бүтээх тэмүүлэлтэй өнгөрөөх нь амьдралын гэрэл гэгээ юм. Монгол үндэстний сор болсон сэхээтэн Л.Ванганаар хөтлүүлж монголын кино урлагт үзэгчдээс кино бүтээгч хүртэл сэтгэл зүрхээ зориулсан хүн бол С.Батсүрэн гэж боддог. Кино үйлдвэрт алдарт Л.Ванганаар хөтлүүлж орж ирснээр эх орныхоо түүхийг бичилцсэн асар том гавъяатан юм шүү гэдгийг би ам бардам хэлж чадна. Баримтад кино бүтээх нь уран сайхны кино бүтээхтэй адилгүйг мэргэжлийн хүмүүс сайн мэднэ. Батсүрэн 500-аад сурвалжлага 50-аад баримтад кино хийж эх орныхоо түүхийн он дарааллын түүхийг бичилцсэн асар их гавъяатан бөгөөд монголын киноны алдартан Д. Жигжид, Гаагжуур, Уртнасан, Давааням, нартай мөр зэрэгцэн бүтээл туурвисан ховорхон азтан юм. Монгол киноны үйлдвэрт дагалдангаар орж хальс цэнэглэх боловсруулах зэрэг нарийн чимхлүүр бөгөөд хариуцлагатай өртөг өндөртэй ажлуудыг сураад байсан С. Батсүрэнг эх орон эрдэм номын мөр хөөлгөхөөр 1964онд Бүх холбоотон кино урлагын дээд сургуульд илгээжээ. Оюутан С.Батсүрэн амьдралдаа үзэж туулсан кино үйлдвэрлэлийн үйл явцыг онол дадлагатай хослуулсаны ачаар 1969 онд сургуулиа амжилттай төгсөн дээд мэргэжлийн зураглаач болсон байна. “Хүргэн хүү” уран сайхны киноны зураглаачаар дипломын ажлаа хийсэн С. Батсүрэн сургууль төгсөхийн өмнө Москвагийн амьтдын хүрээлэнг оюутан Содномын хамт үзэж яваад гарахын өмнөхөн монголоос аваачсан 2 тэмээний зургыг авч илгээсэн нь нутаг нэгтэн (Зелицки) нэртэй бөгөөд уралдааны тэргүүн шагнал хүртсэн удаатай. Гадаадын хэвлэлд бүтээл хэвлүүлэх уралдаанд оролцож байр эзлэх тийм ч амаргүйг эн сурвалагын бичигч андахгүй. Сэржгочоо, хүний гавъяат эмч Гаамаа 2-ын кино урлагт зүрх сэтгэлээ тэр чигээр нь зориулсан Батсүрэн хүүгийн кино урлагт оруулсан асар их хувь нэмрийг төрийн гэгээн тунгалаг мэлмий олж хараад оногдсон шагналыг нь хүртээх болоогүй л юм байх даа гэсэн үгээр энэхүү сурвалжлагаа дуусгахаар шийдлээ. Заримдаа шагнал нүдээ олдоггүй нь сонин. ЗХУ-ын БАН Монголын эрдэмтдийн бүтээн байгуулалт Ю. Цэдэнбал даргын маршил цол хүртсэнээс авхуулаад медаль бүү хэл үнэлхээр бүтээл зураглаач Д. Жигжидийн нэрэмжит кино урлагийн дээд сургуульд багшилж шавь нарынх нь бүтээл уралдаанд байр эзэлж байгаа нь Батсүрэнгийн гавьяат үйлс энэ мэтээр маш олон гэдгийг мэдэх учраас энэ сурвалжлагыг сургууль төгсөгч багш нар, сургууль нь өгсөн тодорхойлолтоос энд би бичсэнгүй.

0 comments:
Сэтгэгдэл бичих