Нүүр » , , » “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө” уулзалт боллоо

“Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө” уулзалт боллоо

Written By Unknown on Wednesday, January 16, 2013 | 12:04 AM


Өнөөдөр Ус сувгийн удирдах газраас дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч нартай хамтарч салбар дундын уулзалтыг зохион байгууллаа. Улаанбаатар хотын хувьд газрын гүний ус буюу стандартад нийцсэн ус хэрэглэж байгаа учраас усны аюулгүй байдал алдагдаагүй байгаа хэдий ч болзошгүй аюул эрсдлээс сэргийлэхийн тулд УСУГ-ын  усны төв лаборатори, ерөнхий инженерээр ахлуулсан баг  “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г боловсруулсан юм. Уулзалтын гол зорилго нь энэхүү төлөвлөгөөний биелэлт, гарах үр дүнг бий болгоход орших ажээ. Тус уулзалтанд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч нар, Улаанбаатар хотын удирдлагууд, УСУГ-ын мэргэжилтнүүд хамтран оролцлоо.

                                                                                                                              Б.Ундармаа
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved