Нүүр » , , » Ертөнцийн сайхныг танд мэдрүүлнэ

Ертөнцийн сайхныг танд мэдрүүлнэ

Written By Unknown on Tuesday, January 15, 2013 | 11:56 PM


Дэлхий дахинд  монгол хөгжмийн гайхамшиг, байгалийн сайхныг мэдрүүлэх зорилготой “BRO’S records”-ын “Ертөнц” цомог худалдаанд гарлаа. Уг цомог өнөөдөр Blue sky towert  нээлтээ хийсэн бөгөөд цомогт монгол ардын хобис, товшуур, хэц, хэл хуур зэрэг хөгжмийг сэргээн хөгжимдөж эгшиглүүлсэн байна. Тиймдээ ч “Ертөнц” цомгийг бүтээхэд чамгүй хугацааг зарцуулжээ. Монголын эртний хувьсан өөрчлөгдсөн хөгжмийн зэмсгээр шинэ цагийн ethno electronic, chillout ,world music, new age зэрэг урсгалаар эгшиглэх  цомог байгалийн дуу чимээтэй хоршин “Ертөнц” нэрээр сонсогчидод хүрч байгаа ажээ. Мөн  дэлхий даяар байрших itunes, xbox music, amazon.com, iHeart radio, muve music, google play, simpy, media.net зэргээр худалдаалагдаж байгаа гэнэ. Цомгийн хөгжмийн зохиолчоор Г. Онон, продюссераар КУДС-ийн багш, СТА  М. Болд ажилласан байна.  Уг цомог тодорхой зохиомжинд агуулагдаж тэнгэр, огторгуй, газар дэлхий цаг хугацаа, нүүдэлчдийн ахуй амьдрал, бөөгийн зан үйл, уламжлалт өв соёлыг авиа чимээ аялгуу хөгжмүүдээр илэрхийлжээ. Дашрамд дуулгахад цомгийн үнэ 20000 төгрөг аж.

Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved