Орчин үеийн зохиомж хэв маяг урсгалыг харуулдаг үндэсний хөгжмийн хамтлаг болох Жонон, Алтан ураг, Аргабилэг, Хөсөгтөн, Бөртэ хамтлагууд өнгөрсөн онд ерөнхийлөгчийн ивээл дор МУАЖ Д.Сосорбарам удирдан тайлан тоглолтоо хийж олныг байлдан дагуулсан билээ. Тэд энэ жил дахин тэсрэлт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Өнгөрсөн жил 5 хамтлаг нийлж тоглосон бол энэ удаад Тэнгэр аялгуу, Домог хамтлагууд шинээр нэмэгдэж оролцох ажээ.
Т.Ариунжаргал



0 comments:
Сэтгэгдэл бичих