Нүүр » , » “Эвдэрхий хүмүүс” цомгийн нээлт болно

“Эвдэрхий хүмүүс” цомгийн нээлт болно

Written By Unknown on Monday, January 28, 2013 | 6:30 PM

Реппер "Rokit Bay" хоёр дахь бие даасан цомгоо тун удахгүй худалдаанд гаргах гэж байна. Тэрээр “Эвдэрхий хүмүүс” нэртэй шинэ цомгийн баяраа ирэх хоёрдугаар сарын 06-нд “iLoft function house”-д  фейсбүүк дэх фен хуудсынхаа  уулзаттай хамтад нь хийхээр товоо зарлажээ. Түүний цомгийн нээлтэд хүрэлцэн ирсэн 50 худалдан авагчид "Rokit Bay өөрийн гарын үсэгтэй цомог, плакатаа бэлэглэн хамтдаа зураг авхуулах боломжийг олгох гэнэ. Мөн дараагийн 50 худалдан авагч "Rokit Bay"-ын гарын үсэгтэй плакатын эзэн болох нь. Түүнчлэн цомгийн баярт ирсэн үзэгчид “BE...” брендийн нэрэмжит хөгжөөнт тэмцээн уралдаануудад оролцох азтан болохоос гадна "Rokit Bay"- тэй чөлөөтэй ярилцан хүссэн асуултаа асууж болох алтан боломжтой байна.
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved