Монголын
үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн нэвтэрхий толь ном гаргахаар болжээ. Номыг бөхийн спортод бие сэтгэлээ
зориулсан болон тухайн чиглэлээр мэргэшсэн 15 хүн бүтээхээр бэлтгэл ажилдаа
оржээ. Нэвтэрхий толийг бүтээх үйлсэд хувь нэмэрээ оруулж буй бөхчүүд, албаны
хүмүүс маань Монголын үндэсний олимпийн хороонд эрдэм шинжилгээний хурал хийж,
энэхүү бүтээлд орох үндэсний мэхний асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Монголын
үндэсний бөхийн нэвтэрхий тольд хэдэн зууны түүхтэй үндэсний бөхийн
спортын түүх болон ойлголт, ухагдахуун, 1300 гаруй улсын наадамд цол авсан
бөхчүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, 10 засгийн, даншиг, цэргийн, улсын баяр
наадам болоод үндсэн мэхний талаар бөх сонирхогч, уншигчдад арвин баялаг
мэдээлэл хүргэхүйц бүтээлүүд багтаж байгаа аж. Дашрамд сонирхуулахад тус номд
1200 гаруй барилдааны болоод, мэхний талаар зураг орох ажээ.
0 comments:
Сэтгэгдэл бичих