УДЭТ-ын тайзнаа Уильям Шекспирийн “Гамлет” жүжиг энэ сарын 31-нд хүртэл үзэгчдийн хүсэлтээр дахин тавигдах гэж байна. Уг жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар, туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураач Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажилласан юм. Харин Гамлетад жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гамлетын хайртай бүсгүй Офелиягийн дүрд жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар тоглосон билээ. Харин бусад дүрүүдэд Данийн ван Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар, Марцеллод Д.Баттөмөр нар тоглолсон байна.
0 comments:
Сэтгэгдэл бичих