Нүүр » » Тоглоомын донтон

Тоглоомын донтон

Written By Unknown on Sunday, January 13, 2013 | 7:31 PM

Сүүлийн үед хүүхэд залуусын ихээр тоглох дуртай болоод байгаа Дота хэмээх стратеги төрлийн тоглоомийг дэлхий даяар тоглож байгаа билээ. Харин саяхан энэ тоглоомыг хамгийн их тоглодог 18 улсыг шалгаруулсан байна. 


Манай улсын хувьд энэ жагсаалтын 6-р байранд оржээ. Энэ нь нэг талаараа чамлахааргүй амжилт мэт боловч хамгийн хачирхалтай нь Аргентин, Бразил, АНУ, Энэтхэг зэрэг орнууд манай орноос 6-8 байрны хойно буюу 12-14-р байранд явж байгаа юм. Энэ нь манай улсын хүүхэд залуус компьютер тоглоомонд хэт орж, донтож байгааг илэрхийлж байна. Сүүлийн үед Дота, Counter Strike гэх мэт тоглоомуудыг ихээр тоглож, зарим нь тоглоомонд донтож байгаа гэхэд буруудахгүй биз. Компьютер тоглоомыг ихээр тоглох нь хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд  хор нөлөөтэй гэдгийг мэддэг боловч тоглосоор л байна. Хэдий огт тоглуулахгүй байлгах боломжгүй ч тоглох цагийг багасгах боломж хэн бүхэнд байгаа билээ. Компьютер тоглоомонд зарцуулах цагаа сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөхдөө зарцуулах нь илүү үр дүнтэй бөгөөд хамгийн зөв сонголт юм.


  С. Түвшинбулаг
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved