Калифорни мужийн Беверли Хиллст 70 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам “Беверли Хилтон” зочид буудалд болж өнгөрлөө. Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмаас дуучин Адель анхны шагналаа гардав. Тэрээр нууц тагнуулч 007 буюу Жеймс Бондын шинэ цуврал “Skyfall” киноны дуугаар “Киноны шилдэг дуу” номинацийн эзэн болсон юм. Шагналаа гардахаар индэрт морилсон дуучин бүсгүй “Бурхан минь” хэмээн дуу алдаад, хайртай хань Саймон Конецкид, энхрий бяцхан үрдээ талархал илэрхийлэв. Хөл хүнд болсон цагаасаа эхлэн хэвлэл мэдээллийнхэн, папараццийн дурангаас зугтах болсон тэрбээр 2012 оны аравдугаар сард ээж болсон. Түүнээс хойш анх удаагаа уг наадмаар улаан хивсээр алахсан байна

0 comments:
Сэтгэгдэл бичих