“Валенсия”, “Спартак Москва” багуудыг дасгалжуулж байсан 49 настай Унай Эмери “Севилья” багийн дасгалжуулагч боллоо. Баск дасгалжуулагч Андалузын багтай 18 сарын хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд маргааш шөнө Испанийн цомын тэмцээний хүрээнд “Сарагоса” багийн эсрэг анхны тоглолтдоо оролцох юм. Эмери өнгөрсөн 11-р сард өрсөлдөгч “Динамо Москва” багт 1:5 харьцаатай хожигдсоны тоглолтын дараа “Спартак” багаас халагдсан билээ. “Севилья” Ла лигт 24 оноотой 12-р байранд бичигдэж байна.


0 comments:
Сэтгэгдэл бичих