Нийслэлийн засаг дарга Бат-үүл замын түгжрэлтэй түлхүү тэмцэж дугаарын хязгаарлалт хийж үр дүн нь тийм ч удаан үргэлжлээгүйд дахин буруу талдаа хөтлөгчтэй машиныг явуулхааргүй шийдвэрээ батлахын тулд ард иргэдтэй хатуу тэмцэж байгаа билээ. Дарга маань дахиад нэг арга сэдсэн бололтой. Тэрбээр энэ удаа УБ хотын хүн амын түгжрэлтэй хатуу тэмцхээр болжээ. Хот тэлэлтийг зогсоох зорилготой сул орон зай бүхий газар нутгийг хувчилсан эзэдтэй болгох гэнэ. Ингэснээр түүнийхээр бол хөдөө орон нутгаас шилжин ирэх иргэдийн тоо цөөрөх юм байна. Улаанбатар хотод тэгвэл хэн амьдарч болох вэ? Ардчилсан улс маань ингээд хөл хорио тогтоосон улс болохнээ. Энэ шийдвэр ард иргэдэд таалагдах болов уу
Т.Ариунжаргал
0 comments:
Сэтгэгдэл бичих