Нүүр » , , » “Ерөнхийлөгчийн туслах” удахгүй дэлгэцнээ

“Ерөнхийлөгчийн туслах” удахгүй дэлгэцнээ

Written By Unknown on Tuesday, January 15, 2013 | 1:43 AM

 “Ерөнхийлөгчийн туслах” уран сайхны кино энэ сарын 25-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. “650” болон “03:30” киногоороо олны танил болсон “Шинэ ертөнц” нэгдлийн уран бүтээлчид “Ерөнхийлөгчийн туслах” нэртэй ээлжит киногоо бүтээж байна. Тэд энэ удаа Монголын кино урлагийн салбарт шинээр бүтээгдсэн 20-иод киноноос санаа авч нэгтгэн зохиомжилсон аж. Бүх насныханд зориулсан энэхүү бүтээлээ “Хамгийн гэгээлэг” хэмээн тодотгожээ. Киноны зохиолыг М.Энхдалай бичиж найруулсан байна. Киноны гол дүрд СТА О.Отгонбат болон залуу жүжигчин Д.Төмөрбаатар , Б.Цэсэндорж , И.Мөрөн нар тогложээ. Тэд одоогийн байдлаар Дарханд зураг авалтаар явж байгаа ажээ. Дашрамд сонирхуулахад “Шинэ ертөнц” нэгдлийн авьяаслаг залуус бүгд Кино урлагийн дээд сургуулийн төгсөгчид аж.
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved