Эрдэм шинжилгээний өгүүлэл (бие даалт, реферат, курсын ажил, илтгэл гэх мэт) хэрхэн бичих тухай асуудал бол 1, 2-р ангийн оюутнуудад тулгардаг нэгэн бэрхшээл билээ. Тиймээс энэ бэрхшээлээ даван туулахад нь зориулж судалгааны сайн өгүүлэл (цаашид “өгүүлэл” гэнэ) бичихэд тус болох энгийн нэг зааврыг санал болгож байна. Дурдсан эх сурвалжаас утгачилан орчуулж энэхүү зааврыг бэлдсэн юм. Энэ нь дөрвөн хэсэгтэй:
Өгүүллийн формат (format);Өгүүллийн бүтэц (structure of paper);
Өгүүллийн бичилт ба хэв маяг (writing and style);
Зохиолын хулгай (plagiarism).
Өгүүллийн формат
Энэ нь өгүүллийн хэлбэр - хэмжээний тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл таны өгүүлэл ямархуу байх вэ гэдэг дээр анхаарна.
Бүх зүйлийг компьютероор (“Word” программаар) хийгээрэй. Энэ нь та ямар нэг шалтгаанаар өгүүллийнхээ хаа нэгтээ үзэг, балны мөр гаргахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ та алдаа гаргасан бол засч янзлаад өгүүллээ дахин хэвлээрэй.
Өгүүллийн гарчгийн доод талд дараах зүйлүүдийг бичнэ: (1) Таны овог, нэр; (2) Огноо; (3) Ангийн нэр, группын дугаар.
Бичих үсгийн фонт ямагт зөвхөн 12 байх бөгөөд (үүнийг орчуулах үед 12 байсан харин одоо 11 болсныг оффис 2007 ашигладаг хэн бүхэн мэдэх байх.) bold (тод хэлбэр), italic (бичмэл хэлбэр) хоёрыг байнга ашиглах хэрэггүй.
Та өгүүллээ бичихдээ мөр хоорондын зайг нэг зууны арван таваар сонговол зохимжтой.
Өгүүллийг хуудасны зах бүрээс (дээд, доод, баруун, зүүн талаасаа) нэг инч буюу 2.54 см зайтай бичнэ.
Өгүүлэл бичихдээ “left justification” буюу “Align left” (зүүнээс нь зэрэгцүүлэх) –ийг ашигласан нь дээр (харин “full” буюу ”justify”-ыг биш). Ингэж бичихэд бичиж байгаа хуудасны зүүн тал нь тэгш, цэгцтэй, харин баруун тал нь жигд биш, шулуун биш байна.
Нэгээс илүү хуудас зүйлийг бичихдээ хуудасны дугаар тавина.
Бичсэн зүйлээ зөв бичсэн эсэхээ сайтар хянаарай. Нэмж хэлэхэд, өгүүллийнхээ алдааг хянасны дараа дүрэм бус буюу онцгой үгсийг зөв бичсэн эсэхээ анхаарч шалгах нь тустай. Яагаад гэвэл бидний хэрэглэдэг олон нэр томьёо шинжлэх ухаантай холбогдсон тусгайлсан шинжтэй байдаг, мөн томоор бичих тохиолдол ч бий. Та энэ бүхнийг туйлын хянамгай хийх ёстой гэдгээ бүү мартаарай.
Бичсэн зүйлээ бүү үнгэж нугал.
Нэгээс илүү хуудастай өгүүллийг үдэх нь зүйтэй, харин наах буюу хайчлах хэрэггүй.
Судалгааны бүх өгүүлэл ном зүйтэй байх шаардлагатай. Үүнийг хэрхэн хийх талаар зааврын төгсгөлд авч үзэх болно.
“Microsoft word”-ын хэрэглэгчдэд өгөх тусгай зөвлөгөөг анхаарна уу. Та бичлэгийн тэмдэг бүрийн дараа (цэг, таслал г.м) зай авах ёстой, бөгөөд компьютерийн зөв бичгийн алдаа шалгагч үүнийг тэр болгон илрүүлдэггүй. Хашилтын төгсгөл болон хаалтын эхлэл хоёрын ялгааг доорх жишээнээс харна уу.
Буруу: “Хүнийг хэрэгсэл биш, зорилго гэж үзэх ёстой”(Кант)
Зөв: “Хүнийг хэрэгсэл биш, зорилго гэж үзэх ёстой” (Кант)
Өгүүллийн бүтэц
Эхлээд өгүүллийн тойм зургийг гаргах нь дээр. Сайн өгүүлэл заавал төлөвлөгөө шаарддаг. Бичих гэж байгаа зүйлийнхээ талаарх тэмдэглэл, судалгааныхаа материал, өөрийн санаанд тулгуурлан өгүүллийнхээ төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Энэ бол тойм зураг юм. Үүнийг та зөвхөн өөртөө зориулан хийгээрэй, харин хэвлүүлэх өгүүллийнхээ гарчиг дор ярайлган бичсэний хэрэггүй л болов уу. Маш энгийн нэг жишээг доор харуулав.
ГАРЧИГ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ
I. Удиртгал
II. Ерөнхийлөгчийн чиг үүргүүд
Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн
Ерөнхийлөгч бол засгийн газрын тэргүүн
Жишээнүүд: АНУ, Франц, ОХУ-ын Ерөнхийлөгчид
III. Дүгнэлт
Бүх өгүүлэл удиртгалтай байх ёстой
Шинжлэх ухааны судалгааны тайлан (өгүүлэл зэрэг) нь адал явдалт зохиол биш гэдгийг нэгдүгээрт санагтун. Чухам юун тухай өгүүлэл вэ гэдгийг уншигчид үнэн зөвөөр хэл. Удиртгал (оршил)-д юу бичих гэж байгаагаа бичдэг бөгөөд доорх зүйлийг багтаах хэрэгтэй байдаг.
1. Батлах сэдэв (thesis): Өгүүллийн товч хураангуй
Батлах сэдэв гэж өгүүллийг нэг өгүүлбэрт багтаан хураангуйлсныг хэлдэг. Энэ бол таны гол санаа - өгүүллийг тань уншсаныхаа дараа уншигч долоо хоног санаж яваасай гэж таны найдаж байгаа тэр зүйл.
“Ерөнхийлөгчийн тогтолцоонууд дахь ерөнхийлөгчдийн чиг үүрэг болон эрх мэдэл ихээхэн ялгаатай байдаг гэдгийг энэ өгүүлэлдээ харуулна.”
2. Батлах сэдвээ хэрхэн дүрслэн үзүүлэх буюу санаагаа яаж гаргах тухай
Энэ бол зөвхөн таны өгүүлэл дэх дэд хэсгүүдийн жагсаалт – өгүүллийн төлөвлөгөө, зохион байгуулалт, бүтэц юм. Хэрвээ та тойм зургаа гаргасан бол энэ нь хялбархан байх болно. Доорх жишээг ажиглана уу
“Энэхүү өгүүллийг дараах байдлаар зохион байгуулсан. Би ерөнхийлөгчдийн чиг үүргүүдийг судалсан юм, ингэхдээ ерөнхийлөгчийг төрийн тэргүүнийх нь болон засгийн газрын тэргүүнийх нь хувьд АНУ, Франц, ОХУ-ын жишээнд тулгуурлан авч үзлээ.”
Төлөвлөгөөгөө баттай мөрдөх
Үүнийг хийх хамгийн хялбар арга бол тойм зургийнхаа дагуу хэсэг болон дэд хэсгүүдэд малгай тавих явдал юм. Хоёр хуудаснаас илүү хэмжээтэй өгүүллийн хэсэг, дэд хэсэг бүрийг малгайлсан байх хэрэгтэй. Энэ нь түүнийг уншихад (үүний зэрэгцээ бичихэд) хялбар болгодог. Ингэхдээ тодруулах, хэвтээ болгох, доогуур нь зурах, ТОМООР БИЧИХ-ийн аль нэгийг ашиглаарай (гэхдээ нэг тодотголыг тогтвортой хэрэглэх нь дээр байдаг). Та өгүүлэл ээ дараах байдлаар бичиж болох юм:

I. УДИРТГАЛ
(таны бичсэн зүйл энд байна)
II. ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ЧИГ ҮҮРЭГ
(таны бичсэн зүйл энд байна)
1. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн
(таны бичсэн зүйл энд байна)
2. Ерөнхийлөгч бол засгийн газрын тэргүүн
(таны бичсэн зүйл энд байна)
3. Жишээнүүд: АНУ, Франц, ОХУ-ын ерөнхийлөгчид
(таны бичсэн зүйл энд байна)
III. ДҮГНЭЛТ
(таны бичсэн зүйл энд байна)
Бүх өгүүлэл дүгнэлттэй байх хэрэгтэй
Та энд хоёр зүйлийг хийнэ:
1. Та өгүүллийнхээ батлах сэдвийг дахин тэмдэглээрэй
Энд удиртгалдаа өгүүлсэн зүйлээ өөр үгсийг ашиглан ялимгүй өөр хэлбэрээр дахин бичих хэрэгтэй.
“Энэхүү өгүүлэлдээ би өөр өөр улсын ерөнхийлөгчийн эрх мэдэл, чиг үүрэг нь ихээхэн ялгаатай гэдгийг харууллаа.”
2. Та бас өгүүлэлдээ байгаа бусад чухал баримт-мэдээллийг дахин товчхон томьёолж оруулаарай
Үүнийг доорх жишээнээс харж болно:
“Төрийн тэргүүнийх нь хувьд нь авч үзвэл ерөнхийлөгчийн эрх мэдэл дээрх гурван оронд бүгдэд нь төстэй болох нь харагдаж байна. Харин засгийн газрын тэргүүнийх нь хувьд авч үзэхэд ОХУ-ын ерөнхийлөгч Франц, АНУ-ын ерөнхийлөгчдөөс илүү эрх мэдэлтэй ажээ. Засгийн газрын тэргүүний хувиар ерөнхийлөгчийн эдлэдэг эрх мэдэл гадаад ажил хэргийн хүрээнд дотоодынхоосоо илүү их байгаа нь бүх улсуудын хувьд нийтлэг ажиглагдлаа.”
3. Төгсгөлд нь дүгнэлтийнхээ агуулгатай холбоотой зарим нэгэн санааг гаргах хэрэгтэй
Энэ нь нийгмийн шинжлэх ухааны эрдэмтдийг сэтгүүлчдээс ялгадаг тэр зүйл юм. Энэ нь юу гэсэн үг вэ? Яагаад бид тийм хянамгай байх ёстой гэж?
“Энэ гурван улс гадаад бодлогынхоо хүрээнд ерөнхийлөгчдөө илүү их эрх мэдэл зориуд өгч дотоод бодлогынхоо хүрээнд ерөнхийлөгчийн эрх мэдлийг хянан үзэж байгаа нь тохиолдлын зүйл биш байх. Гэхдээ дотоод бодлого нь олон улсын бодлогоос ихээхэн шалтгаалах болсон өнөө үед ерөнхийлөгчийн дотоод бодлогод нөлөөлөх эрх мэдлийг бууруулахад чиглэсэн дээрх хяналт явагдаж байх зуур түүний эрх мэдэл өсч магадгүй юм.”

0 comments:
Сэтгэгдэл бичих