АНУ, БНХАУ-ын физикчид хамтран алмазнаас хатуу шинж чанартай наноматериал гарган авчээ. Энэхүү материалаар алмазнаас хатуу зүйлсийг зүсэх чадвартай байна. Мөн Хятадын Шаньшаны их сургуулийн физикч Тянь Юнцзяны удирдсан эрдэмтдийн бүлэг шинээр Эльбор хэмээх наноматериалыг гарган авсан аж. Уг материалын хэвийг алдагдуулахын тулд 180 гига паскалиас дээш даралт өгөх шаардлагатай байдаг байна. Энэ материал нь энгийн алмазнаас харьцангуй хямд бөгөөд цельсийн 1800 градуст онцын өөрчлөлтгүй өөрийн шинжийг хадгалах чадвартай юм. Дэлхийн гүнд үүнээс ч илүү чанартай наноматериал байгаа гэдэгт эрдэмтэд итгэсээр байна.
М.Мөнх-Оюун
0 comments:
Сэтгэгдэл бичих