2013 оны 1 сарын 15-ны оройн 20 цагийн үед гэрээсээ машинтайгаа гарч явсан иргэн Б нь тэр өдрөө гэртээ ирээгүй байна. Харин дараа өдрийн өглөө 09 цагт түүний машиныг Улаан Чулуутын хогын цэг дээр санаатайгаар шатаасан байхыг олжээ. Гэтэл иргэн Б байхгүй байсан байна. Түүнийг одоо хүртэл олоогүй бөгөөд хайлт үргэлжилж байгааг мэдэгджээ. Ар гэрийнх нь хайлтыг түргэсгэхийн тулд өөрсдөө чадах чинээгээрээ хамтран ажиллаж байгаа төдийгүй харсан хүн цаг алдалгүй мэдээллийг 96092191 болон цагдаагийн 102-т ирүүлэхийг хүссэн байна.
Хайлт үргэлжилсээр байна
Written By Unknown on Thursday, January 17, 2013 | 10:56 PM
Labels:
Мэдээлэл,
Онцлох мэдээ
0 comments:
Сэтгэгдэл бичих