Нүүр » » Какаг Россинеричуудын эгнээнд дахин харж магадгүй байна

Какаг Россинеричуудын эгнээнд дахин харж магадгүй байна

Written By Unknown on Thursday, January 17, 2013 | 11:23 PM

Хэдхэн жилийн өмнө Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчинд тооцогдож Италийн “Гигант” АС Миланд гялалзаж байсан Р.Кака өдгөө Испанийн Эзэн хааны багт харьяалагдан тоглож буй ч банз халаасаар байгаа нь түүний болон фэнүүдийн нь хувьд ёстой л “My God!!!” болоод удаж байгаа билээ. Энэ байдлыг харгалзан үзэж Реал Мадрид, АС Милан багуудын ерөнхийлөгчид болох Ф.Перез, С.Берлускони нар түүнийг ирэх зун хүртэл АС Миланд зээлээр тоглуулах талаар ярилцаж байна. Кака АС Миланд 2003-2009 онд тоглохдоо үнэхээр хүчийг авч гялалзаж чадсан бөгөөд тун үр бүтээлтэй он жилүүдийг өнгөрөөсөн юм.


Харин тэрээр Реал Мадридад ирснээр Жозе Моуриньогийн таалалд тийм ч их нийцээгүй нь өдгөө банз халаахаас өөрийг хийхгүй байдалд оруулсан юм. Кака шинэ улирал эхлээд 7-хон тоглолтонд голдуу сэлгээнээс оролцсон нь тэрээр буруу газраа буйг шуудхан илтгэж байгаа гэхэд болно. Харин одоо эрхэм ерөнхийлөгчдийн яриа амжилттай болвол сурсан, дассан багтаа, Лигтээ эргэн очих нь.

Одоогоор ямар нэгэн шийдэл гараагүй ч энэхүү яриа биелэлээ олж Какаг Россинеричуудын эгнээнд дахин харж магадгүй байна.
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved