Поп, R&B дуучин Бейонсе Ноулз өчигдөр Барак Обамагийн тангараг өргөх ёслолын үеэр Америкийн нэгдсэн улсын төрийн дууллыг дууллаа. Тэрбээр энэхүү дууг дуулснаар хөгжим шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан гэж “Хаффингтон пост” мэдээлсэн байна. Барак Обамаг 2009 оны нэгдүгээр сарын 20-нд анх удаа тангараг өргөсний дараа оройн цэнгүүнд Бейонсе Ноулз ая дуугаа өргөж байв. Тэрбээр өчигдөр төрийн дууллаа дуулсныхаа дараа “Лос-Анжелес таймс” сонины сурвалжлагчид ярихдаа “Барак Обама хоёр дахь удаагаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллахаар болсонд би баяртай байна. Би Конгрессын ордны индрээс төрийн дууллаа дуулсандаа хязгааргүй баярлаж байна” гэжээ.
Бейонсе Ноулз Америкийн нэгдсэн улсын төрийн дууллыг дууллаа
Written By Unknown on Monday, January 21, 2013 | 5:46 PM
Labels:
Дэлхий дахинд,
Урлаг
0 comments:
Сэтгэгдэл бичих