Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын ордонд нээлтээ хийлээ. Уг тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд жин тус бүрдээ түрүүлсэн тамирчид цаашид эх орноо төлөөлөн Европын цуврал тэмцээн болон ирэх аравдугаар сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох эрх хүртэх учиртай. Анхдугаар тэмцээнд 28 байгууллагын 200 гаруй тамирчид эрэгтэй 10, эмэгтэй гурван жинд өрсөлдөж байна.
Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер З.Энхзориг тэргүүтэй шилдгүүд тулалдаж байгаа аж. Тэмцээний хагас шигшээ тоглолтууд ирэх сарын 2-нд болох бол шигшээ тоглолт 3-ны өдөр болж дүнгээ гаргах юм байна.
0 comments:
Сэтгэгдэл бичих