УДЭТ-ын ерөнхий най¬руулагч Н.Наранбаатар 33 жилийн дараа “Гамлет” жүжгийг Монголын тайзнаа дахин найруулан тавьсан билээ. Тэгвэл тэрээр энэ удаад дэлгэцийн бүтээл тэр тусмаа бидний мэддэг “Гарын таван хуруу” киног бүтээхээр төлөвлөөд байгаа гэнэ. Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” киног өмнө нь дэлгэцнээ И.Нямгаваа найруулагч найруулан гаргасан ч тэрээр уг зохиолын утга санаа нь гэр бүлийн тухай тэр тусмаа өнөөдрийн нийгэмд гэр бүл гэдэг үнэ цэнээ алдаж байгаа учраас энэ зохиолоор дахин кино хийхээр шийдсэн гэнэ. “Гарын таван хуруу” кинонд өмнө нь гэр бүлийн үнэ цэнэ, үр удмаа үлдээхийн утга учир, эцэг хүн, эр хүний ноён нуруу, гэр бүлээ авч явах гэж юу байдгийг тодоор харуулсан бол Н.Наранбаатар найруулагч уг киноны үргэлжлэл ямар байх вэ гэдгээр биш, харин гэр бүл салалт гэдэг нийгэм, хүүхдүүдийн амьдрал, үзэл санаа гээд бүх зүйлд яаж тусдаг вэ гэдгийг тод харуулахыг хүссэн учраас шинэчлэн, найруулж байгаа аж. Одоогоор кино зохиолын ажил 50 хувьтай яваа бөгөөд ирэх зунаас зураг авалтаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Түүнчлэн тэрээр хэдийнэ гол дүрийн жүжигчдээ сонгочихсон гэнэ шүү.
“Гарын таван хуруу”-г дахин бүтээнэ
Written By Unknown on Tuesday, January 29, 2013 | 6:52 PM
Labels:
Кино ертөнц,
Урлаг
0 comments:
Сэтгэгдэл бичих