Нүүр » , » О.Магнай "Одонцор"-уудыг илчилнэ

О.Магнай "Одонцор"-уудыг илчилнэ

Written By Unknown on Sunday, January 27, 2013 | 6:12 PM

 
Сүүлийн үед өөрийгөө дуулж чадна гэж бодсон мөнгөтэй хүн бүр студид очиж ганц дуу бичүүлээд,  түүнийгээ залхтал фм, радиогоор явуулчихдаг болсон. Хүмүүс дуртай ч, дургүй ч сонссоор байгаад мэддэг болчихно.
Харамсалтай нь ямар нэгэн арга хэмжээнд очиж дуулахдаа тэд ядаж тэр ганц дуугаа ч амьдаар дуулахгүй онигоонд орох нь олон тохиолдох. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог” гэдэг дээ. Үнэхээр чадвартай, мэргэжлийн дуучдын нэр хүнд үүнийг дагаад унадаг. Энэ байдлыг цэгцлэхээр Гитарчин Өөжгий, МУГЖ Т.Ариунаа, Хаянаа нар ШӨХТ газарт санал тавьжээ. О.Магнай дарга саналыг хүлээн авч энэ долоо хоногт “Ам барьдаг” дуучдын талаар хэлэлцэхээр болжээ. Үүнд урлаг соёлынхон таатай хандаж байгаа бөгөөд ард түмний эрх ашгийг хохироож буй “одонцор”-уудыг гишгэх газаргүй болгосноор манайд урлаг жинхэнэ утгаараа хөгжих нь ээ. Энэ долоо хоногт урлаг соёлынхон, ШӨХТГ-ынхантай хамтарч олон асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөжээ. Хурлаар хэн хэний үнэн төрх илрэх бол гэдэг олны анхаарлыг ихэд татаж байна.
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved