Оны шилдэг дуу, хөгжмийн зохиолчийг шалгаруулах “Морин хуур-2012” наадам 26 дахь жилдээ болж өчигдөр өндөрлөв. Энэ наадамд хөгжмийн зохиолчдын 80 гаруй бүтээл ирснээс 27 шилдгийг шигшин авч уг наадмын гала концертоор дүнг гаргалаа. Үүнээс наадмын шүүгчид 10 бүтээлийг онцлон авч тусгай байр долоо, нэг хоёр гурав гэсэн байрын шагналтныг тодруулав. Гран-при шагналын эзнээр төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав “Аминаас үнэтэй газар шороо мину” дуугаараа хүртлээ. Гран-при шагналтан батламж, мөнгөн морин хуур цом, ивээн тэтгэгчийн шагнал гурван сая төгрөг гардлаа. Морин хуур наадмын нэгдүгээр байрыг хөгжмийн зохиолч, “Морин хуур” наадмын гурван удаагийн шагналт Б.Бямбабаяр “Монголоо санасан сэтгэл” дуугаар авлаа. Хоёр, гуравдугаар байрт хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, С.Мөнх-Ертөнц нарын дуу орсон байна.
0 comments:
Сэтгэгдэл бичих