УДЭТ-т найруулагч Н.Наранбаатарын найруулан тавьсан Францын зохиолч Виктор-Мариа Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” мюзикл жүжиг Валентины баярт зориулан өнөөдөр ганцхан удаа тоглох гэж байна. Тус бүтээл нь гурван хоор болон арван дуутай бөгөөд дууны шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, жүжгийн хөгжмийг “New star” студийн хөгжмийн найруулагч С.Гантөр зохион найруулж, Драмын театрын жүжигчид өөрсдөө бүх дуугаа дуулах юм байна.
0 comments:
Сэтгэгдэл бичих