Сар шинийн баяраар зорчигч урсгал эрс нэмэгддэг тул энэ сарын долооноос 13-ны өдрүүдэд Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд нэмэгдэл таван тасалгаат, гурван унтлагын, нийтийн 10 вагончик, харин 14-нөөс 16-ны хооронд дөрвөн тасалгаат, гурван унтлагын найман нийтийн вагончик тус тус нэмж холбохоор болжээ. Хоёрдугаар сарын 10-наас 16-ны хооронд Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 10:30 болон 21:10-ийн хуваарьт галт тэрэгний бүрэлдэхүүнд хоёр тасалгаат, хоёр унтлагын, долоон нийтийн вагончик холбохоор болжээ. Энэ сарын 10-наас 15-ны хооронд Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд хоёр тасалгаат, нэг унтлагын, зургаан нийтийн, 10-наас 16-ны хооронд Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд гурван тасалгаат, гурван унтлагын, долоон нийтийн вагончик тус тус холбохоор болжээ. Харин Дархан-Сайншанд-Дархан чиглэлийн галт тэргэнд гурван тасалгаат, гурван унтлагын, долоон нийтийн вагончик холбох аж.
Харин хоёрдугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний бүрэлдэхүүнээс хоёр тасалгаат, унтлагын болон нийтийн тус бүр дөрвөн вагончикийг хасч аялуулахаар болжээ. Улаанбаатар-Зүүнбаян чиглэлийн галт тэрэгний бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй юм байна.
Шинийн нэгнээс гуравныг хүртэл Дархан-Сүхбаатар чиглэлийн нэмэлт галт тэрэг 701 дүгээр галт тэрэг, Сүхбаатар-Дархан чиглэлийн 702, дугаар галт тэрэг тус тус аялах гэнэ. Тодруулбал 701 дүгээр галт тэрэг Дарханаас 10:20 минутад хөдөлж 12:20 минутад Сүхбаатарт ирэх бол 702 дугаар нэмэлт галт тэрэг 13:00 минутад Сүхбаатараас хөдөлж 15:10 минутад Дарханд хүрэх аж.
Дашрамд дуулгахац хоёрдугаар сарын 10,14, 17-ны өдрүүдэд Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг аялахгүй гэнэ.

0 comments:
Сэтгэгдэл бичих