Усан могой жилийн сар шинийн барилдаанд өнгөтэй сайхан барилдаж түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын арслан Гунаажавын Эрхэмбаярын зургуудаас хүргэж байна. Сэлэнгэчүүдийн бахархал болсон Г.Эрхэмбаяр арслан өнөө цагт ид барилдаж байгаа улсын арслангуудаас аварга цолонд хамгийн ойр хэмээн зүй ёсоор нэрлэгддэг.
Үүнийгээ ч батлаж хүчит арслан маань сар шинийн барилдаандаа түрүүлж бөхийн хорхойтон, зон монголчуудаа баярлууллаа. Боохой хэмээх Данзан арслангийн шилийг даран гарч ирсэн улсын залуу арсландаа ирэх наадмын түрүү магнай байж, аварга цолонд хүрээрэй хэмээн ерөөл бэлгэдье.
0 comments:
Сэтгэгдэл бичих