Нүүр » » Нийтийн тээвэр 06.30-аас 22.30 цаг хүртэл үйлчилж байхаар болжээ

Нийтийн тээвэр 06.30-аас 22.30 цаг хүртэл үйлчилж байхаар болжээ

Written By Unknown on Monday, August 6, 2012 | 7:20 AM


Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдөж маргаашнаас эхлэн автобус, троллейбуснууд өглөөний 06.30 цагаас оройн 22.30 цаг хүртэл ажиллахаар болжээ.


Хичээлийн шинэ жил эхэлж хотын иргэдийн нийтийн тээврээр зорчих урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан НИТХ-ын 129-р тогтоолын дагуу Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажил өглөө 8.00 цагаас эхлэх болсон тул ийнхүү нийтийн тээврийн үндсэн 56 чиглэлийн их багтаамжийн автобус, троллейбуснуудын үйлчилгээний цагийн хуваарийг уртасгасан байна.


Налайх, Био, Хужирбулан зэрэг зорчигч ихтэй хот орчмын чиглэлүүд мөн адил 06.30 цагаас үйлчилгээгээ явуулж эхлэх болсон талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.


Түүнчлэн их багтаамжийн автобуснаас гадна бага багтаамжийн автобус үйлчилдэг зарим туслах чиглэлүүдийн цагийн хуваарь мөн адил уртасч байгаа аж.


Дашрамд дурьдахад, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөр тутам 812 их багтаамжийн автобус троллейбус, 271 бага багтаамжийн автобус үйлчилж байна.


Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved