Гадаадад сурна гэсэн зорилготой олон хүн байдаг. Харин хаана сурахаа сайн мэдэхгүй байна уу. Хэрвээ тийм бол эхлээд та сургуулиа сонгох хэрэгтэй болно. Тэгвэл сургуулиа сонгохдоо 2-3 нь баттай орчихоор сургууль, 2-3-ийг нь за бараг л орчих боломжтой, 1-3 -ийг нь мөрөөдлийн сургуулиа буюу миний танилцуулж буй шилдэг сургуулиудаас сонгож болно.
АНУ-ын хамгийн эртний гэгдэх Харвардын их сургууль энэ жил 375 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Тус сургууль нь 21100 оюутантай, үүнээс 7000 нь бакалаврын зэргээр суралцдаг. Харвардын их сургуулийн оюутан болохыг хүсвэл SAT-ийн 2100, түүнээс дээш оноотой байх хэрэгтэй. Нийт бүргүүлэгсдийн 7% нь суралцах эрхийн эзэн болдог. Жилийн сургалтын төлбөр нь 40000 ам.доллар.
1891 онд байгуулагдсан Массачусетсийн технологийн институт нь бакалаврын зэргээр сурч буй 4300 оюутантай, нийт оюутны 89% гадаадын орнуудаас ирсэн байдаг. Нэг жилийн сургалтын төлбөр нь 40000 ам.доллар. Энэ сургуульд суралцахыг хүсвэл юун түрүүнд SAT-ийн 2100, TOEFL-ийн 95 оноотой байх шаардлагатай. Бүртгүүлэгсдийн 10% нь тэнцдэг байна.
1209 онд анх байгуулагдсан Cambrigde ийн их сургууль нь дэлхийн хамгийн эртний 7 н сургуулийн нэг юм. 18000 гаруй оюутан сурагчтай, 5800 багш ажилчинтай. Уг сургуулийн төгсөгчдөөс нийт 61 шагналын эзэн төрсөн нь дэлхийн хамгийн өндөр амжилт юм. Дашрамд дурдахад 1869 оныг хүртэл Cambrigde ийн их сургуульд эмэгтэй хүн сурахыг зөвшөөрдөггүй байж.
Уг сургууль нь 1868 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 35000 гаруй оюутантай. Ирээдүйн оюутнуудаасаа SAT-ийн 1840, TOEFL-ийн 90 ба түүнээс дээш оноотой байхыг шаарддаг. Жилийн сургалтын төлбөр 35000 ам.доллар. Нийт бүртгүүлэгсдийн 20% нь тэнцдэг.
Дэлхийд алдартай Stanford ийн их сургууль байгуулагдаад 125 жилийн нүүр үзэж байна. Салбар бүрт мэрэгжилтэн бэлгэдэг 7 факультетай бөгөөд 7000 оюутантай ажээ. Нийт оюутны 40 хувь нь АНУ-гийн иргэд байдаг. Уг сургуульд элсэхийн тулд SAT шалгалтаас 2000 ба түүнээс дээш оноо авсан байх шаардлагатай. Нийт бүртгүүлэгсдийн 7% нь босго оноог даван тэнцдэг байна. Жилийн төлбөр 40000 ам.доллар.
Дэлхийн хамгийн эртний их сургууль болох Oxford-ийн их сургууль хэзээ анх байгуулагдсан нь тодорхойгүй боловч 11-р зууны түүх бичигт нэр нь бичигдсэн байдаг. 1209 онд уг сургуулийн сурагчид болон хотын иргэдийн хооронд зөрчил үүссэний улмаас хэсэг багш нар өөр хотноо шилжин тусгаарласан нь өдгөө алдарт Cambridge ийн их сургууль болжээ. Нийт 20000 гаруй оюутантай. Салбар бүрт мэргэжилтэн бэлтгэдэг 38 college бүрдэнэ. Алтан гурвалжин гэж нэрлэгддэг Британы шилдэг 3 сургуулийн нэг юм.
1746 онд New Jersey гийн college нэртэйгээр байгуулагдаж хожим 1896 онд нэрээ Princeton ийн их сургууль болгон сольжээ. Нийт 7500 оюутан 1500 багш ажилчинтай. Элсэхийг хүссэн сурагчдаас SAT-ийн 2100 түүнээс дээш оноотой байхыг шаарддаг. Хүсэлд гаргагсдын 9% нь элсэн суралцах эрхийг олж авдаг байна. Жилийн сургалтын төлбөр нь 35000 ам.доллар.
1847 онд байгуулагдсан Токиогын их сургууль нь 30000 гаруй оюутан сургачтай, 5000 багш ажилчинтай. Азийн хамгийн шилдэг их сургууль юм. Анх үүсэхдээ барууны эм зүй, анагаах ухааны мэргэжил бэлтгэх зорилготой байсан бол өдгөө 10 салбар сургуулиас бүрдэх болжээ.
1701 онд байгуулагдсан Yale ийн их сургууль нь АНУ-гийн анхны 3 их сургуулийн нэг бөгөөд 18000 гаруй оюутан, 3000 гаруй багш ажилчинтай. Ирээдүйн оюутнуудаасаа SAT-2120, TOEFL-100 түүнээс дээш оноотой байхыг шаарддаг. Нийт бүргүүлэгсдийн 8% нь тэнцдэг байна. Иелийн хуулийн сургууль АНУд чансаагаараа тогтмол 1-р байранд шалгардаг. Жилийн сургалтын төлбөр нь 40500 ам.доллар.
0 comments:
Сэтгэгдэл бичих