Нүүр » , , , » Дэлхийн шилдэг, домогт хакер Kevin Mitnick эргэн ирлээ

Дэлхийн шилдэг, домогт хакер Kevin Mitnick эргэн ирлээ

Written By Unknown on Sunday, August 5, 2012 | 10:09 PM


Кевин Митник нь тухайн үедээ сүлжээний аюулгүй байдал, нууцлалын зэрэг өндөр, нэвтрэх боломжгүй гэгдэж байсан АНУ-ийн хамгийн хүчирхэг компаниудыг амжилттай хакедаж чадсан бөгөөд баривчлагдах үедээ АНУ-д хамгийн ихээр эрэн сурвалжлагдсан компьютерийн гэмт хэрэгтэн байжээ.

Тэрээр 12 настай байхдаа л Лос Анжелесын тээврийн системд картын систем ашиглан vнэ тєлбєргvй зорчиж чаддаг байв. 16 настай байхдаа "Digital Equipment Corporation"-ийн сүлжээнд нэвтэрч, асар их үнэд хүрэх тус корпорацийн инженерүүдийн хөгжүүлж байсан програмыг хуулбарлан авсан байна. Хожим нь тэрбээр тоолж барамгvй олон компьютерын луйврын хэрэгт сэжиглэгдэн 3 жил жил гаруйн хугацаанд зугтсаны эцэст 1995 оны 2 сарын 14-ний өдөр Холбооны мөрдөх товчоонд баривчлагджээ.

Нотлогдсон гэмт хэргүүд

    - Лос Анжелес хотын бүх автобусаар үнэгүй зорьсон

    Холбооны мөрдөх товчооноос баригдалгүй 3 жил зугтсан

    DEC -ийн цэврээр 160.000 доллар зарцуулан байж бүтээсэн програм хангамжийг үнэгүй хуулж авсан

    Лос Анжелес дэх Компьютер судалгааны төвийн IBM миникомпьютерт админы эрхээр нэвтэрч сугалаанд хожихыг завдсан

    Motorola, NEC, Nokia, Sun Microsystems болон Fujitsu Siemens-ийн системийг хакедса

    Сэжиглэгдэж байсан гэмт хэргүүд

    Лос Анжелес хотын Pacific Bell холбооны газрын утасны гарын авлагыг хулгайлсан 
    MCI Communications and Digital -ийн компьютерийн хамгаалалт, нууцлалын албаны ажилтнуудын хувийн и-мэйлийг уншсан 

    Калифорни DMV -ийн утсыг чагнасан 

    Гар утсаар үнэгүй дуудлага хийсэн

    Novell, Pacific Bell, Өмнөд Калифорний их сургууль, Холбооны мөрдөх товчоо,Тагнуулын төв газар зэргийг хакедсан.

    Үндэсний аюулгүйн албаны ажилтны утсыг чагнасан /Кевин Митник энэхүү мэдээллийг албан ёсоор үгүйсгэдэг боловч дараах телевизийн шоуны ярилцлагын үеэр хүлээн зөвшөөрсөн/

    Тэрээр 2002 онд The Art of Deception: Controlling the Human Element of Security нэртэй ном хэвлvvлсэн нь тvvний хакердсан vйлдлvvдийн тухай єгvvлжээ.
     
    Дараагаар нь буюу 2011 онд шинээр хэвлүүлсэн түүний "Ghost In The Wires" нэртэй ном нь Нью Йорк Таймссонины хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэхүү номондоо өөрийн амьдрал, үйлдсэн гэмт хэргийн талаар маш дэлгэрэнгүй бичжээ. 
     
    Одоо тэрээр системийн аюулгvй байдал, нууцлал, хамгааллалтын чиглэлээр зєвлєгєє єгдєг компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ажээ. 
     


    Бусдад түгээх :

    0 comments:

    Сэтгэгдэл бичих

     
    Copyright © 2013. КУДС - All Rights Reserved