Та гэртээ 3D шил хийж болно

Written By Unknown on Wednesday, August 8, 2012 | 6:17 AM


Хэрэв танд яг одоо 3D шил байвал та дараах бичлэгийг үзээрэй. Харин байхгүй бол өөр бас нэг арга нь хоёр нүднийхээ хооронд дэлгэц хүртэл цаас босоогоор нь тулгаж байгаад үзэж болдог аж. 
Гэхдээ мэдээж жинхэнэ 3D шилийг яаж гүйцэхэв.

Шинэ технологийн үрээр бид телевизийн шоуг 3-н хэмжээст байдлаар үзэх боломжтой болсон. Ebay болон Amazon сайтад буй хамгийн энгийн 3D шил ойролцоогоор 50 центийн үнэтэй байна.
Эдгээр сайтаас худалдан авч, ирэхийг нь хүлээхийн оронд танд 3D шилийг гарын доорх материал ашиглан хийх боломж байгаа гэнэ шүү. Танд ердөө л CD-ны тунгалаг хайрцаг, дээр нь цэнхэр, улаан 2 өнгийн пламастер байхад үүнийг хийж болох аж.
Эхлээд CD-ны хайрцаган дээр өөрийн нүдний хэмжээтэй зай аваад, баруун талыг нь цэнхэрээр, зүүн талыг нь улаанаар будна. Мэдээж хэрэг цаана нь байгаа зүйлийг харахаар хөнгөхөн будах хэрэгтэй. Ингээд л боллоо. Мөн тунгалаг нүдний шил ашиглан дээр нь өмнөх аргаар хийж болох юм байна. 

 Ингээд гарын доорх материал ашиглан гэртээ 3D шил хэрхэн хийх талаар харцгаая.

Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved