Нүүр » , , , , , , » Дэлхийн хамгийн өндөр орлоготой хосууд

Дэлхийн хамгийн өндөр орлоготой хосууд

Written By Unknown on Wednesday, August 8, 2012 | 6:22 AM

2010 оны тавдугаар сараас 2011 оны тадугаар сар хүртэлх хугацаанд Дэлхийн хамгийн өндөр хөлстэй 100 хосын жагсаалтыг гаргасан байна.


Уг жагсаалтын эхэнд супер модель Жизель Бундхен болон түүний нөхөр NFL-ийн од Том Брэйди нар оржээ. Загвар өмсөгч залуугийн хувийн эрсдэлтэй хэд хэдэн бизнесийг эс тооцвол загварын ашигтай гэрээнүүдээс хангалттай их мөнгө олж чаддаг энэ сайхан залуу анхны тэрбумтан загвар өмсөгч болж чадсан юм. Бундхен зөвхөн 12 сарын дотор 45 сая доллар халаасалжээ. Түүний эхнэр Брэйди Бундхенээс өөрөөс нь ч илүү алдартай. Тэрээр New England Patriot-той өнгөрөгч оны есдүгээр сард 72 сая долларын хөлс бүхий дөрвөн жилийн сунгалтын гэрээг байгуулсан байна. NFL-ийн хамгийн баян гэрээг хийж чадсан бүсгүй өөр нэгэн гэрээнээс 31 сая долларыг гэр бүлдээ авчирсан юм. Хосуудын нэг жилийн хамтын орлого 76 саяд хүрчээ.


Хөгжмийн ертөнцийн хамгийн хүчирхэг хос бол яах аргагүй Бэйонси Нөүлэс, Жей-Зи нар мөн билээ. Өнгөрсөн жил 72 сая долларын орлого олсон хосууд маань энэхүү жагсаалтын хоёрдугаарт орсон байна. Хьюстоноос гаралтай R&B дуучин маань хувцасны Dereon компани, L’Oreal, Direct TV, General Mills болон бусад хэд хэдэн компанитай анхаарал татахуйц ашигтай гэрээ хийж 35 сая долларын орлого олжээ. Харин түүний нөхөр Жей Зи 2008 онд Live Nation-той 150 сая долларын хөлстэй 10 жилийн гэрээ байгуулсан юм. Тэрээр мөн New Jersey Nets-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд 40/40 клубын сүлжээ болон Орчуулгын пүүс эрхэлдэг аж.


Холливудад дээд зэрэглэлийн хос хэмээн алдаршсан Анжелина Жоли, Брэд Питт нар жагсаалтын гурвдугаарт зүй ёсоор багтаж байна. Тэдний жилийн орлого 50 сая долларт хүрчээ. Холливудын хамгийн өндөр хөлстэй эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлсэн Жоли жүжигчин Том Крузэд зориулан бичигдсэн Salt киноны гол дүрд тоглосноор 300 сая долларын цалин авсан юм. Мөн өнгөрсөн жил тоглосон The Tourist киноноосоо 280 саяын ашиг олсон байна. Өнгөрсөн жилд Жоли 30 саяыг, харин Брэд Питт 20 сая долларыг гэр бүлдээ авчирсан байна. Питт жүжигчний ажлаа хийхээс гадна өөрийн Plan B пропакшндаа найруулагч хийж байгаа гэнэ. Тэрээр хараахан дэлгэцийн томоохон бүтээл гаргаж амжаагүй л явна. Питт хамгийн сүүлд тоглосон The tree of Life киногоороо Оскарт нэр дэвшиж магадгүй хэмээн зарим эх сурвалжууд ярьж байна.


Дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Дэвид Бэкхэм, “Spice girls” хамтлагийн гишүүн эхнэр Викториагийн хамт өндөр хөлстнүүдийн жагсаалтад дөрөвдүгээр байрыг эзэлжээ. 36 настай хөлбөмбөгчийн карьер хэдийгээр буурч байгаа боловч Adidas, Samsung зэрэг нэртэй пүүсүүдтэй ашигтай гэрээ хийснийхээ хүчинд тэр 2012 оны Лондонгийн Олимп дахь брэндийн төлөөлөгч болсон байна. Өнгөрсөн жилд тэрээр 40 сая долларын ашигтай ажилласан юм. Харин түүний эхнэр Викториа 3,000 долларын үнэтэй ноолууран даашинз худалдаанд гаргаснаараа 5 саяыг олжээ.


Дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг энэхүү жагсаалтын тавдугаарт хамгийн залуухан хосуудын тоонд орж буй “Twilight” киноны одод болох Роберт Паттинсон, Кристен Стюарт нар багтжээ. Тэд тус тусдаа 20 саяыг олж, хамтын орлого нь 40 саяд хүрсэн байна. Тэд хоёулаа “Twilight” киноны сүүлийн ангид тоглохоор бэлтгэж байгаа аж. Паттинсон Remember me кинонд тоглосноороо 56 саяын хөлс авсан бол Кристений орлого түүнээс хол зөрүүтэй байгаа гэнэ. Түүний “Twilight” киноноос бусад ажил тийм ч их орлого авчирсангүй. 2010 онд тоглосон “The Runaways” кино нь түүнд 4,6 саяын ашиг авчирсан байна. Гэвч түүнийг ирэх онд гарах “Snow and the Huntsman” киноноосоо илүү өндөр ашиг олно гэж найдаж байна

Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved