Хөгжим эд эсэд нөлөөлдөг.
Дуу авиа болон хөгжим бидний бие махбод, сэтгэл санаанд ямар нөлөө үзүүлж байдгийг та анзаарч байсан уу? Хүн болгон их бага хэмжээгээр дуу хөгжим сонирхож сонсдог. Гадаад ертөнцтэй биднийг холбож егдөг хамгийн чухал мэдрэхүйний нэг бол сонсох мэдрэхүй юм. Энэ мэдрэхүйгээр бид орчин тойрноо сонсож, бусдын хэлснийг ойлгож, дуу авиагаар өөрсдийгөө илэрхийлж чаддаг. Яг одоо та энэ мөрүүдийг уншиж байхдаа ч үгнүүдийг толгойдоо давтан хэлж түүнийгээ сонссоноор, эдгээр үгсээс утга ургуулан ойлгож байгаа. Тэгвэл хөгжим, хегжмийн аялгуу бидэнд яаж нөлөөлдөг бол?
Хөгжмийн нөлөө.
Хүмүүсийн ихэнх нь бидний биед үзүүлж буй нөлөөг нь мэдэлгүйгээр хөгжим сонсдог. Хөгжим сонсох нь биднийг зарим үед сэргээж, зарим үед тайвшруулдаг. Ямар ч хөгжим нь хүний сэтгэл зүй, оюун бодол, бие махбодид нөлөөлж байдаг. Хөгжмийн энэхүү нөлөөнүүдийг шинжлэх ухааны судалгаа шинжилгээнүүдэд тулгуурлан та бүхэнд хүргэе.
Хөгжим, тархины долгионуудыг тохируулдаг.
Хөгжмийн уг нөлөө нь маш олон судалгаагаар батлагдсан билээ. Тархины долгион нь хүний өөрийн гаргаж буй дуу авиа болон хөгжмийн хэмнэлээр өөрчлөгддөг. Өдөр тутмын хэвийн үед тархи нь секундад 13-20 чичиргээний хурд бүхий бета долгион ялгаруулж байдаг. Нүдээ анин төвлөрч тайвшрах үед энэ нь 13-с доош буух бөгөөд “алфа" хэмнэл рүү шилжинэ. Унтах явцад энэ долгионы хурд нь 8-с доошлох бөгөөд “тета” хэмээн нэрлэгдэх шатандаа ордог байна. “Тета” долгион нь мөн маш гун бясалгалын үед ч ялгардаг байна. Маш гун нойрны үед “делта” долгион ялгарна. Тархины долгион хэдий чинээ багасна бид төдий чинээ амгалан тайван байдаг. Зарим төрлийн хегжим болон авиа нь энэ долгионыг бууруулж, хүнийг тайвшруулдаг. Антропологийн зарим судалгаанаас харахад олон зуун жилийн турш хүн төрөлхтен хөгжим болон дуу авиаг хүний оюун бодпыг өөрчлөхөд ашиглаж ирсэн байдаг.
Хөгжим амьсгалын хэмнэлийг өөрчилнө.
Хэвийн үед сууж байхдаа хүн минутанд 25-35 удаа амьсгалдаг. Удаан гүнзгий амьсгал авах нь хүний бие болон оюун ухаанд нэн сайн нөлөө үзүүлдэг. Хөнгөн бегеөд хурдан хурдан амьсгал авах нь хүний сэтгэл санааны байдлыг тавгүйтүүлж, оюун бодлыг ч эмх замбараагүй болгодог. Тиймээс амьсгалын хэмнэл болон оюуны үйлдэл хоёр хоорондоо маш нарийн уялдаа холбоотой. Үүний хажуугаар сэтгэл санааны байдал маань бидний амьсгалын хэмнэлд нөлөелнө. Бидний сонсож буй хөгжим нь бодол ухаанд бие махбодид төрөл бүрийн сэтгэлзүйн болон физик нөлөө үзүүлдэгучраас амьсгалын хэмнэлийгч мөн өөрчилдөг. Маш чанга рок хөгжмийн хэмнэлд тайвширч бие тавиран, гүнзгий амьсгаа авч чадах нь юу л бол. Харин удаан хэмнэлтэй, чанарлаг хегжмүүд таныг тайвшруулж амраадаг.
Хөгжим зүрх судасны цохилт, цусны даралтад нөлөөлдөг.
Хүний зүрх нь дуу авиа болон хөгжмийн хэмнэлийг дагадаг чадвар онцлогтой эрхтэн юм. Зүрх хөгжмийн давтамж, сэтгэл хедөлгөөний хувирлаар хурдасч, удааширч байдаг. Хөгжим хэр удаан байна тэр хэмжээгээр тайвширч хурдан болоход зүрхний цохилт түргэсдэг. Амьсгал авахтай адил зүрхний удаан хэмнэл нь хүний биед дарамт бага үзүүлж, тайвшруулж, илүү эерэг нөлөө үзүүлдэг.

Хөгжим зүрхний цохилтоос гадна цусны даралтыг ч мен өөрчилдөг. Өмнед Каролиний их сургуулийн олон нийтийн эрүүл мэндийн салбарын багш Др.Шерли Томпсон хэтэрхий их дуу чимээ нь цусны даралтыг 10 хувь хүртэл нэмдэг болохыгтогтоосон байна. энэ нөлөө нь мэдээж шууд бусаар нөлөөлдөг бөгөөд хийж буй судалгаа шинжилгээний ажпын үр дүнгээс харахад удаан хэмнэлтэй хөгжмүүд нь “систолик” даралтыг бууруулдаг ажээ.
Хөгжим булчинг суллан, биеийн хөдөлгөөн болон үйл ажиллагааг сайжруулна.
Бидний биеийн бүх булчин нь сонсох мэдрэлийн судсаар дотоод чихтэй холбогдсон байдаг. Тиймээс булчингийн хөдөлгөөн уян хатан байдал, чангаралт, сулрал зэрэгт дуу авиа болон чичиргээ маш их нөлөелдөг. Аэробикийн ангийн 70 оюутныгоролцуулан хийсэн туршилтаар хөгжим нь тэдний хөдөлгөөнөө илүү сайн удирдан зохицуулах чадварыг нь хөгжүүлж байгааг тогтоосон байна.

Хөгжим хүний биеийн эндорфиний хэмжээг нэмдэг.
Тархины нойрны эм болох эндорфин дааврын талаарх судалгаа нь энэ дааврын евчнийг намдааж, тайвшрал бий болгодгийг үзүүлжээ. Хөгжмийн нөлөөгөер бие махбодь өөрийн тайвшруулагчаа ялгаруулдаг бөгөед дархлалын систем ч мөн адил сайжирдаг байна. 1996 онд Остин Тексастхийсэн хөгжмийн талаарх судалгаагаар төрөлтийн үед хөгжим сонссон жирэмсэн эхчүүдэд ихэнх тохиолдолд “анестези’ хийх шаардлага гараагүй байна. Энэ тааламжтай байдал нь зарим үед бие махбодыг өвчин эмгэгээс хамгаалагч ленфосит бодис болон Т эсийн тоог олшруулдаг ажээ. Хөгжмийн илааршуулах нөлөөг хүмүүс эрт үеэс мэддэг байсан ба эртний эмчилгээний газруудад хөгжмийг хүний бие болон сэтгэ лз үй гэмчлэхэд хэрэглэдэг байсан байна.

Хөгжим хямралын дaаврыг зохицуулна.
Анестезийнэмч нар уянгын х е г ж и м с о н с с о н х ү н и й цусан дахь хямралын даавар их хэмжээгээр буурдаг болохыг зарим тохиолдолд эм уух ч шаардлагагүй байдаг талаар егүүлж байна. Энэ нөлеөг бид өөрсдийн өдөр тутмын амьдралдаа ч мэдэрдэг билээ. Дээрх бүх физиологийн нөлөөний улмаас хөгжим нь бидний дархлааг сайжруулж, евчний эсрэг биеийн эсэргүүцлийг сайжруулдаг байна.

Хөгжим бидний мэдрэмжид нөлөөлдөг.
Янз бүрийн судалгаанаас харахад хөгжим нь тархины физик ертенцийг хүлээн авч, оюун ухаандаа ургуулан хүлээн авах болон биетүүдийн хоорондох ялгааг таних чадварыг хөгжүүлдэг ажээ. өерөөр хэлбэл хөгжим бол дуу авианаас бүтсэн ханын цаас мэт бөгөөд бидний орчин тойрныг илүү цэлгэр, уудам, илүү гоёмсог болгож чадна гэсэн үг юм.
Хөгжим цаг хугацааны мэдрэхүйг өөрчилдөг.
Хөгжмийг бид оюун бодлоо түргэтгэх эсвэл удаашруулахын тулд хэрэглэж болно. Хенгөн хэмнэлт марш маягийн хөгжим нь оюун бодлыг хурдасгаж, сонгодог, уянгын хөгжим нь илүү эмх цэгцтэй бодож сэтгэхэд тусална. Харин романтик, нью эйж төрлийн хөгжим нь хямралыг арилгаж орчны уур амьсгалыг зөөллөхөд нөлөөлнө. Зарим үед хөгжим нь хүнд цаг хугацаа зогссон мэт сэтгэгдэл төрүүлдэг билээ.
Хөгжим ой тогтоолт болон сурах чадварыг дээшлүүлнэ.
Тодорхой төрлийн хөгжмүүд нь хүмүүсийн онцлогоос шалтгаалан анхаарал тевлөрүүлэн суралцах чадварт харилцан адилгүй нөлөөлдөг. Хичээл давтах юмуу ажил хийх явцдаа Моцарт, Бах зэрэг хөгжмийн зохиолчдын туурвилуудыг сонсох нь анхаарлаа удаан төвлөрүүлэхэд тусалдаг ажээ. Гадаад үг, шүлэг зэрэг зүйлсийг цээжилж байх явцдаа ялангуяа “барок” хөгжим сонсох нь илүү үр дүнд хүргэдэг. Болгарийн Др.Лозановын хурдан сурах аргачлалд хөгжим маш чухал байр эзэлдэг. Лозановын хурдан сурах аргаар гадаад хэл сурах маш хялбархан бөгөөд энэ аргын салшгүй хэсэг бол хөгжим юм.
0 comments:
Сэтгэгдэл бичих