“Big line” студийн найруулагч З.Батболд “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-тэй хамтран “Сайнуу, амьдрал минь” киног гурван жилийн өмнө үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. Тэгвэл энэ удаа найруулагч Батболд “Guys 666” хамтлагийн дуучин, жүжигчин Х.Бат-Ундралтай хамтран уг киноны хоёрдугаар ангийг энэ онд хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Киноны гол агуулга нь өмнөх ангийн үйл явдалтай адил бөгөөд сургуулиа төгсөж, амьдралын босгыг алхаж буй залуусын тухай өгүүлэх гэнэ. Ингэхдээ гол дүрийн жүжигчинг үзэгч, кино сонирхогчдын саналд тулгуурлан сонгох ажээ. Хэрвээ та хүндэлдэг жүжигчин, уран бүтээлчээ “Сайнуу, амьдрал минь-2”-оос хармаар байвал тус студийн фэйсбүүк хуудаст сэтгэгдэл үлдээх боломжтой юм байна .


0 comments:
Сэтгэгдэл бичих