Нүүр » , , » Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг онцлон хэлэлцлээ

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг онцлон хэлэлцлээ

Written By Unknown on Wednesday, January 16, 2013 | 8:59 PM



УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэсний эхнийх нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Дээрх төслийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухай 19-р заалтан дээр гишүүд нэг талаас хэвлэлийн эрх чөлөөг боомилох аливаа илрэлтэй тэмцэх, нөгөө талаас олон нийтийн үнэнийг мэдэх эрх чөлөөг буруугаар ашигласан тохиолдолд сэтгүүлчид болон тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний эздэд хүлээлгэх хариуцлагын механмзмыг чангатгах асуудлыг нэлээд хурцаар хөндсөн юм. Гишүүд уг хуулийг Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, Контентын тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай зэрэг хуулиудтай багцаар нь оруулж цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байсан ч тэдгээр хуулийн төслийг боловсруулан оруулж ирэхийг хүлээж цаг алдахгүйн тулд эн түрүүнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө баталж, улс төрчдийн зэвсэг, гүтгэлэг доромжлолын хэрэгсэл болж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздэд хүлээлгэх хариуцлага, тухайн  хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох зэрэг асуудлыг дараа дараачийн тохирох хуулиар шийдвэрлэе гэсэн байр суурин дээр тогтлоо.
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved