Нүүр » , » Бяцхан үрсээ хайрлая...

Бяцхан үрсээ хайрлая...

Written By Unknown on Monday, January 21, 2013 | 1:50 AM

 Хүйтний эрч чангарсан  энэ үед бага насны хүүхдүүд ханиад томуу  тусах нь  ихэсчээ. Үүнтэй холбоотойгоор БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Ө.Туул “Эцэг эхчүүд хүүхдээ ханиад томуунаас сэргийлхийн тулд олон нийтийн газар авч явахгүй байх хэрэгтэй. Уг ханиад шингэн дутагдсанаас  хүндрэх аюултай юм. Тиймээс хүүхддээ Хоросол, Байхуу цай, Буцалсан ус, гэх мэтийн шингэнийг  өгч байсан хэмжээнээс  их хэмжээгээр өгч,шим  тэжээлтэй , шингэцтэй, амин дэмтэй  хоол хүнсээр хооллож,  дулаан гэрт  байлгах нь чухал. Мөн  хүүхдийг 38 хүртэл  халуурсан үед халуунийг эмээр буулгах биш, хувцасыг нь нимгэлж, өрөөнд агаар оруулах, шингэн юм өгөх зэргээр бууруулдаг.  Эцэг эхчүүд үүнийг мэдэхгүйн улмаас хүүхдийн халуунийг буулгахдаа Парацитамол болон MINIGRIP-г өгдөг. Энэ нь буруу юм, MINIGRIP нь дотроо Парацитамолийн хольцтой байдаг бөгөөд үүнийг давхар хэргэлснээр хүүхэд эмийн  хордлого болно. Тиймээс эцэг эхчүүд эмчийн заавар зөвлөгөө авах нь чухал” хэмээн зөвөлсөн юм.

                                                                                                                                      Б.Хулан
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved