Японы мэргэжлийн сумогийн домогт их аврага Тайхо Коки 72 насандаа таалал төгслөө. Тэрээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 32 удаа түрүүлсэн бөгөөд хамгийн олон түрүүлсэн амжилтын эзэн юм. Түүний аав нь Украйн гаралтай бол ээж нь япон гаралтай аж.Тэр 1956 онд сумод орж түүнээс хойш 4 жилийн дараа буюу 1960 онд анхны түрүүгээ авч байжээ. Тайхо ердөө 21 насандаа мэргэжлийн сумогийн хамгийн дээд цол болох ёкозүна авч байсан бөгөөд Хоккайдо арлаас төрсөн 3 их аваргын эхнийх нь байсан юм .Мөн түүний эзэмшдэг өөр нэг дээд амжилт гэвэл сумогийн дэвжээн дээр нийт 872 ялж, 181 ялагдаж, 136 барилдааныг өнжсөн гэсэн статистик байдаг юм байна. Хамгийн сүүлд 1971 онд хацү башёд 14-1 даваатайгаар түрүүлсэн бөгөөд тэр оныхоо нацу башёд зодог тайлж байжээ. Түүний нас нөгчсөнтэй холбогдуулан Японы төв телевиз ”ЭН-ЭЙЧ- КЭЙ “ Токиод болж байгаа энэ оны сумогын анхны тэмцээний шууд нэвтрүүлгийг тасалж , Тайхо Кокигийн спортын амьдралын хамгийн их сэтгэлд хоногшсон , содон үеийн бичлэгийг үзэгчдэд үзүүлсэн байна. Мөн японы мэргэжлийн сумогийн холбооноос түүний ар гэрийхэнд гүн эмэгнэл илэрхийлжээ.
Н. Намуунсувд
0 comments:
Сэтгэгдэл бичих