Нүүр » , » ХААИС-ын гурван оюутан амиа алджээ

ХААИС-ын гурван оюутан амиа алджээ

Written By Unknown on Sunday, January 13, 2013 | 7:10 PM

Энэ сарын 8-нд буюу өнгөрсөн мягмар гаригт ХААИС-ын гурван оюутан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гурван хүн машиндаа угаартсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хэргийг шалгахад, тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг, “VI бичил хорооллын тавдугаар байрны дэргэд байрлах чингэлэгүүдийн дунд “Nissan Sunny” маркийн хучаастай автомашин  дотор ХААИС-ийн гурван оюутан машинаа халааж байх үедээ архи уун дотор нь сууж байгаад нас барсан байна. Талийгаач нарын биед шүүх эмнэлгийнхэн үзлэг, шинжилгээ хийгээд угаартаж нас барсан гэж дүгнэжээ.


Б.Золзаяа
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved