Хөөрхий ард түмнийг минь нэг хэсэг дэлхий сүйрнэ хэмээн итгүүлж чадсан эрхэм хатагтай Оюунгэрэл Монгол хүн бүрээс уучлал хүсчээ. Тэрээр миний л номыг худалдаж авсан хүмүүс нь амьд гарна хэмээж долоохон хоногийн дотор 30 сая төгрөг халаасалсан гэдэг. Түүний хэлсэн үгэнд итгэж байсан хүн олон биз ээ. 2012.12.21нд бүх хүн битүүхэн дотроо айдастай байсан гэвч тэр өдөр юу ч болоогүй 22-нд нар мандсан. Ингээд Оюунгэрэл гэдэг хүн Монгол хүн бүрийн хамгийн дургүй хүн болсон юм. Худалч хатагтай энэ удаа хожимдсон ч гэсэн ард түмнээсээ ийнхүү уучлал хүсчээ. Би Монгол хүн бүрээс уучлалт гуйж байна. Та бүхэн минь мөнхөд байг. Нандин зүйлийн эхлэл нь гэгээрэхүй дор хүн өөрийгөө олох байдаг юм шиг ээ. Өөрийгөө олж чадаагүй байж, баялаг олох нь үхлийн эхлэл. Ямартаа ч уучлал хүсье. Хүний мөн чанар өөрийгөө нээн илрүүлж хэн бэ гэдгээ юу чадах эсэхээ олсон цагт л нээгдэн гарч ирдэг. Тэр хүртэл зоригтой зүтгэ. Өөрийн чадах зүйлээ л хийж явах нь Тухайн хүнийг сайхан харагдуулдаг юм байна. Бусдын чадах зүйлийг бусдад нь л үлдээ. Миний бодож байгаа зүйл бол хэвлэл мэдээллийн салбарынхан ярилцлага болон хүмүүсийн захиалгат мэдээнд хяналт тавих хэрэгтэй. Амнаас гарах үг бүрээ алдаад туучихаасаа өмнө эрэгцүүлж нэг бодож, үр дүнг нь урьдчилан харж сураагүй өдий хүрсэн гэхээр зоригтой байжээ” хэмээн өөрийгөө зэмлэнгүй ярьжээ.
Сэтгүүлч3 Б.Золзаяа

0 comments:
Сэтгэгдэл бичих