Хойд Солонгосын эрх баригчид эмэгтэйчүүдыг дугуй унахыг дахин хориглосон гэж Өмнөд Солонгосын “Дэйли эн-кэй” сайтад мэдэгджээ. Энэхүү журам нь энэ сарын 10-наас хүчин төгөлдөр болсон юм байна. Ким Чен Ирийн үед ‘’Хөдөлмөрийн намын өндөр албан тушаалтны охин унадаг дугуйтай явж байгаад автомашинд мөргүүлж амиа алдсан’’ юм. Үүний дараа эмэгтэйчүүд дугуй унахыг хориглосон шийдвэр гарчээ. Гэвч өнгөрсөн онд дээрх хоригийг Пхеньяны удирдлагууд цуцалсан юм. Харин энэ удаад хоригийг дахин сэргээсэн нь ямар шалтгаантай болох нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Хойд Солонгосын цагдаа нар гудамж талбайд харуулд гарч, дугуй унасан эмэгтэйчүүдийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр анхаарч байна. Өмнөд Солонгосын вэб сайтад бичсэнээр Хойд Солонгосын эмэгтэйчүүд цагдаа нарт баригдахгүйн тулд тэднийг ажлаа эхлэхээс өмнө өглөө эрт унадаг дугуйгаар ажил, сургуульдаа явж байгаа гэнэ. Коммунист Куба улсад ‘’Фидель Кастро’’ засгийн эрхийг авсны дараа эмэгтэйчүүдэд унадаг дугуй унахыг хориглож байсан ч хоёр жилийн дараа эл хоригийг дахин цуцалсан байна.
М. Мөнх-Оюун
М. Мөнх-Оюун


0 comments:
Сэтгэгдэл бичих